Д.Дорлигжав:Р.Чингисийг ЦЕГ-ын даргаас огцруулах тухай асуудлыг Ерөнхий сайдад биечлэн тавьсан

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 21

Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын даргыг өөрчлөх хүсэлт хүргүүлсэн тухай мэдээлэл өчигдөр цахим хэвлэлүүдээр цацагдсан. Энэ мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас үгүйсгэсэн ч Д.Дорлигжав сайд “Ийгл ньюс” телевизэд тайлбар өгчээ.

Тэрбээр “Р.Чингисийг ЦЕГ-ын даргаас огцруулах тухай асуудлыг Ерөнхий сайдад биечлэн тавьсан. Ийм шаардлага тавих болсон шалтгаан гэвэл, дүрэм журмаа зөрчиж шийдвэр гаргадаг. Нийгмийн сэтгэл зүйг сайн ойлголгүйгээр байдлыг улам хурцатгах байдлаар ажиллаж, хариуцсан яамандаа тухай үед нь мэдээлэл өгдөггүй, үйл явдлыг бид хэзээ хойно хэвлэлээс мэддэг” гэжээ.

Нэмэж мэдээллэхэд Женко Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан бүсгүйг цагдаагийнхан хорих үед Г.Уянга гишүүн Д.Дорлигжав сайдтай сэтгүүлчдийн өмнө утсаар ярьж байсан. Энэ үед олны гайхшралыг төрүүлэхүйц нэг зүйл болсон нь ЦЕГ-ын дарга Р.Чингис сайд Д.Дорлигжавт хоригдож буй бүсгүйн хүүхдийг гурван настай гэж ташаа мэдээлэл өгсөн тухай юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7777(202.179.26.27) 2025 оны 03 сарын 13

Зөв, ер нь цагдааг ялангуяа замын,эргүүлийн,хүн юу идэн хаана явах нь өөрийн эрх байхалдаа, гэхдээ албаны машинаар олуулаа жирийн иргэдийн тэр болгон орж чаддаггүй хоолны газар хооллоод л /тэдний цалин хэд билээ/ их л тансаг харагдах юм ????

1  |  0
уншигч(202.9.41.101) 2025 оны 03 сарын 13

дорлигжавыг өөрийг нь ч шалгах хэрэгтэй. яаж яваад талийгч охин нь тийм их олон тэрбумын хөрөнгө мөнгөтөй болсныг.

1  |  0
зөв(59.153.112.14) 2025 оны 03 сарын 13

Үргэлжлэл;Доллар дутаж хомсдсоноос ханш өссөн байна.

1  |  0
зөв(59.153.112.14) 2025 оны 03 сарын 13

Ажлаа хийж байгаа хүний ажлыг зүгээр хийлгээч.Дорлигжав гуай.Харин Женкогийн хувьчилж авсан Монголын хүнсний топ үйлдвэрүүд,зочид буудалын хувьчилалын но-г нөхөж шалгах, төмөр замын тендерийн санхүүгийн материалыг үнэн зөвөөр шалгаж дуусгах хэрэгтэй.Хэрэв олон зуун сая доллар зувчуулсан нь үнэн бол Монголын эдийн засаг хямрах нь зайлшгүй.Хэрэв тэр мөнгө Монголын эдийн засагт байсан бол доллар зах зээлд илүүдэж ханш унаж эдийн засагт сайн нөлөө үзүүлэх байжээ. 2013онд Чингэс бондын 1,5 млрд доллар орж ирэхэд зах зээлийн хуулиар доллар илүүдэж төгрөгийн ханш унах байтал ханш 500төгр өссөн .

1  |  0
зочин(202.131.232.114) 2025 оны 03 сарын 13

нэг УИХ н гишүүний компанийг шалгаж болдоггүй юм уу яасан их сандарч байна вэ но гүй бол эгэл ардийн нэгэн адил зүгээр л шалгуулчих нь биз дээ тэрнээс ажлаа хийж байгаа ЦЕГ н даргийг солино гэвэл наад АН ийнханд чинэь маш их но байна гэсэн үг явж явж Ардчилсан Намынханд чинь Ардчилалийн нэрийг барьсан Коммунистууд байгаа юм биш үү

1  |  0
zochin(202.9.42.1) 2025 оны 03 сарын 13

Ajilaa hiij bgaa hvniig yahaaraa solino gej gishvvn nertei luivarchiniig shalgalaa gejvv huuliihaniig ajiliig ni hiilge

1  |  0
Teneg(59.153.115.158) 2025 оны 03 сарын 13

Yamar baliar amitan be chingis

1  |  0
Top