Ц. Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулахаар УИХ-д өргөн мэдүүллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 03

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Эрүүл мэнд, спортын сайдыг томилуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Цэрэнхүүгийн Лхагвасүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулах, Ганхуягийн Шийлэгдамбыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.

Ц.Лхагвасүрэн нь хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. Улсын клиникийн төв эмнэлэгт их эмч, АУДС-д багш, захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд одоо тус сургуульд зөвлөх профессороор ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aagi(83.253.164.0) 2016 оны 05 сарын 04

oor zurag tawisan bn,anduurch dee kk

0  |  0
zovhin(103.229.123.109) 2016 оны 05 сарын 04

yagaad Lhagvasumberel agsnii zurag tavijiigaan be

0  |  0
Top