З.Энхболдыг огцрохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 11

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид өнөөдөр өглөө 08.00 цагаас эхлэн улс төрийн өлсгөлөн зарлаж эхэллээ.

Тэд ийнхүү улс төрийн суулт зарлах болсон шалтгаан нь Дарханд болж буй АН-ын дотоод асуудалтай холбоотой бөгөөд З.Энхболдыг огцрохыг шаардаж буй юм байна. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 11.1 дугаар зүйл, 21.2 дугаар зүйл болон АН-ын хяналтын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 02 тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 03 тогтоол, дотоод сонгуулийн хорооны 08 дугаар тогтоол болон намын үндсэн дүрмийг зөрчиж хууль бус дарга, дүрмийн бс намын хороо, хүчингүй хоёр тамгатай Н.Мөнхдашаар Дархан-Уул аймгийн АН-ыг удирдуулж оролцуулах болон Н.Мөнхдаш нь Дархан-Уул аймгийн АН-ыг төлөөлж төрийн сонгуульд оролцуулахаар итгэмжилсэн байгааг нь эсэргүүцэж байгаа аж. Тиймээс АН-ын дарга З.Энхболдыг  хууль бус даргыг итгэмжилсэн нь огцрох үндэслэл болно гэж тэд үзэж байгаа ажээ.

Мөн тэд намаа удаа дараа ялагдуулж, дотор нь хагалан бутаргаж яваа Н.Мөнхдашийг "Эрх чөлөөний одон"-гоор шагнасан нь огцрох үндэслэл болно гэж үзжээ. Үүнээс гадна Дарханы АН-ын дарга О.Баярсайханыг зодож 4.1 жилийн ял авч явсан хүнээр удирдуулах гэж байгааг нь мөн эсэргүүцэж байна хэмээн танилцууллаа. Хамгийн ноцтой нь хууль бус намын дарга, дүрмийн бус намын хороо, хүчингүй хоёр тамгатай намын хороогоор ҮЗХ-ны гишүүний сонгуулийг явуулж Шонхор фракцийн гаралтай Дарханы бус 4 хүнийг ҮЗХ-ны гишүүнээр сонгогдсон мэтээр танилцуулж байгаа нь огцрох үндэслэл болно гэжээ.

Тиймээс тэд З.Энхболд даргаасаа дараах гурван зүйлийг шаардаж байгаа ажээ.

Үүнд:

1. Хууль бус итгэмжлэлээ хчүингүй болгох

2. Хууль бус ҮЗХ-ны сонгуулийг хүчингүй болгох

3. Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд Дархан-Уул аймгийн ардчилсан анмын маргаантай асуудлыг шийдвэрлэх.

Хэрвээ уг шаардлагыг нь хүлээж авахгүй бол Дархан-Уул аймгаас гишүүд дэмжигчдийг нэмж ирүүлж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.40.225) 2016 оны 05 сарын 11

ЭНЭ ХҮМҮҮС ЧИНЬ АРДЧИЛАЛЫНХАН БИШЭЭ ЖИНХЭНЭ АРДЧИЛАЛЫНХАН ЧИНЬ ТӨР БАРЬЖ БАЙНА АЛТАН ХАРААЦАЙНУУД НЬ БҮРГЭДҮҮД БОЛООД ӨМНӨ НЬ ӨЛСӨГЛӨН ЗАРЛАДАГ БАЙСНАА БОЛИОД ОДОО БҮГД ТАРГАЛААД БҮДҮҮРЦЭН, ЯАДУУ БАЙСНАА БОЛИОД БҮГД ТЭР БУМТАН БОЛЦОН, НЭГ ХҮНИЙГ ТАХИН ШҮТХИЙН ЭСРЭГ БАЙСНАА БОЛИОД ОДОО ӨӨРСДИЙГӨӨ ТАХИН ШҮТҮҮЛЭХ ХАМГААЛАХ ТӨРИЙН ХУУЛЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ БОЛСОН ТА НАР ИНГЭЖ ӨЛДӨГГҮЙ ЮМ ДАА БИД НАР ДЭЭР ИРЭЭД ТУРШЛАГА АВЧ БОЛНО ШҮҮ АЛТАН ХАРААЦАЙНУУД НЬ ЗААГААД ӨГӨМЗ ХАРИН БИД НАР СУУДЛАА ТАВЬЖ ӨГМӨӨРГҮЙ БАЙНА ШҮҮ ЯАНАА ТА МИНЬ ЭЭ БИТГИЙ ШАХАЛ ДАА ЭВЭЭР ЯРИЛЦАЯ. ИЙМ Л АДЧИЛАЛТАЙ БОЛЖ ДЭЭ ТА

0  |  0
zochin(202.21.117.42) 2016 оны 05 сарын 11

Olgoi hagaravch togoon dotroo gej. ene namiin unen nuur tsarai. ene dee huurhii. shees dolooson uhnan ishig shig yarvaichhaad Z.Enkhboldiin alban tushaalaa ashiglan huuli bus shiidver garradag ni odoo buur namruugaa haldlaadaa huurhii.Gansuhee, Altanhuygaa, Battulgaa bolohoor shoglood baij chaddag humuus dargaa yah yum boldoo zailuul tsag hugatsaa l haruulna daa. tsogtoi temts Darhanchuudaa. amjilt husie :)) :)) :)) :)) :))

0  |  0
Зочин(202.70.46.212) 2016 оны 05 сарын 11

Та нар боль доо. Хэн ингэж намаараа тоглож байсан юм бэ. Хэн нэгний амбицийг хэрэгжүүлэхэд тус болох гээд л үзчих юмаа.

0  |  0
би(202.21.117.42) 2016 оны 05 сарын 11

тэнэг юмаа, сонгууль дөхөж байхад хэн намын хорооны дарга байхаас илүү хэдүүлээ яаж илүү санал авах уу гэдгээ ярьж баймаар юмаа, ухаан муутай юмнууд байх юмаа

0  |  0
Top