Өлсгөлөн зарлаж буй АН-ынхны бие муудаж эмнэлэгт хүргэгджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 11

Дархан-Уул аймгийн Ардчилсан намынхны хэрүүл тэмцэл, дотоод зөрчил эцэстээ өлсгөлөн зарлах хэмжээнд хүрсэн. Тэд эсэргүүцлээ эхлүүлээд 20 хоножээ. Харин өлсгөлөн зарлаад хоёр хонож байгаа юм. Гэвч өлсгөлөн зарласан хүмүүсийн биеийн байдал эхнээсээ муудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тодруулбал АН-ын гишүүдийн нэг нь буюу С.Наранцэцэгийн бие муудсаны улмаас түргэн тусламж дуудсан ба даралт хэвийн хэмжээнээс ихэссэн биеийн байдал сайнгүй байгаа аж. АН-ын удирдлагууд өлсгөлөн зарлагчдын биеийн байдалд анхаарал хандуулж, эмнэлгийн  тусламж үйлчилгээгээр хангахаас илүүтэй тэднийг албадан тараах талаар бодож байгаа тухай  зарим гишүүд нь хэлж байна. 

АН-ын гишүүд Дархан-Уул аймагт болж буй намын зөрчил, хагаралыг яаралтай шийдвэрлэх намыг ийнхүү талцахад хүргэсэн намын дарга З.Энхболдыг огцрохыг шаардаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.40.225) 2016 оны 05 сарын 11

АРДЧИЛСАН НАМЫН АЛТАН ХАРААЦАЙНУУД ӨНӨӨДӨР БҮРГЭД БОЛЧИХОЖ ТӨРД ГАРААД ИРХЭЭРЭЭ ӨӨРДӨӨ ӨЛСӨЖ БАЙСНАА МАРТДАГ БОЛТЛОО ТАРГАЛЖ, НЭГ ХҮНИЙГ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДИЙГ ҮЗЭН ЯДДАГ БАЙСНАА ОДОО ӨӨРСДӨӨ АМЬДРАЛ ДЭЭР ӨӨРСДИЙГӨӨ ШҮТҮҮЛЖ ЦАГДАА ХУУЛИЙН БАЙГУУЛАГААР ХАМГААЛУУЛДАГ БОЛСОН БАЙНА ТА НАР АРЧИЛСАН ХҮЧНИЙ ГИШҮҮД МӨН ГЭЖҮҮ АНДУУРЧ БАЙНА ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН ХҮЧНИЙХЭН ЧИНЬ ЭНЭ ТӨРД СУУЖ БАЙНА ТАХИЦГАА ГЭЖ ХЭЛЭХ ГЭЭД БАЙНА ИЙМ Л ТӨРИЙН ТҮШЭЭДТЭЙ БОЛЖ ДЭЭ ЭНЭ ХҮСЭЭД БАЙСАН АРДЧИЛАЛ МӨН ҮҮ САНДАЛ СУУДЛАА ӨГМӨӨРГҮЙ БАЙХАД ЮУН ӨЛСӨГЛӨН ХҮНИЙ АМЬ БЭ ХОЛ БАЙЦГАА ГЭЖ БАЙНА ШҮҮ.

0  |  0
мягмар(74.131.86.226) 2016 оны 05 сарын 11

Ямарч ашиггүй өлсгөлөн

0  |  0
Top