Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдаар томилохыг дэмжсэнгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 11

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдаас чөлөөлж, оронд нь Ц.Лхагвасүрэнг томилуулах Засгийн газрын саналыг хэлэлцлээ.
Санал хураалтын дүнд Г.Шийлэгдамыг сайдаас чөлөөлөхийг олонх нь дэмжсэн ч, Ц.Лхагвасүрэнг тус албан тушаалд томилуулахыг дэмжсэнгүй.
Хэлэлцүүлгийн үеэр төдийлэн олон гишүүн асуулт тавьж, санал хэлээгүй бөгөөд АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Ц.Лхагвасүрэнг хувь хүнийх нь хувьд дэмжиж байгаа ч түүний нэрийг дэвшүүлсэн “Шударга ёс” эвслийн бүлэг задарсан тул ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байна. Уг асуудлыг хэлэлцэх шаардлагатай, эсэхэд эргэлзэж байна” хэмээж байсан юм.

Үүнд Шадар сайд Ц.Оюунбатар “Тухайн үед Ц.Лхагвасүрэнгийн нэрийг эвслийн бүлэг өргөн мэдүүлсэн нь үнэн. Гэхдээ Засгийн газрын АН, МАХН бүрдүүлж байгаа учраас Засгийн газраас нэр дэвшүүлсэн Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг үргэлжлүүлэн, хэвийн хэлэлцээд явах боломжтой” гэж байсан юм.

Тус саналыг маргааш нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмч(150.129.142.51) 2016 оны 05 сарын 11

Энэ хөгшнийг дэмжчихэд яахав дээ, хэдэн юм чинь! Зайлуул минь ганц сар ч гэсэн сайд нэр зүүчих санаатай байсан юмсан.

0  |  0
Top