Сонгуулийн тойрог, мандатыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 12

Өчигдөр хуралдах ёстой байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан  гишүүдийн ирц хүрээгүйгээс хойшилсон билээ. Тус байнгын хорооны хуралдаанаар  УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан юм. СЕХ-ноос өргөн барьсан уг төсөлд  УИХ-ын 76 тойрог,  мандатын 48 нь хөдөөд, 28 нь хотод хуваарилагджээ.

Өөрөөр хэлбэл жагсаалтын 28 мандатыг  хөдөөд 14, хотод 14-өөр  тэнцүү хуваарилах АН-ын бүлгийн санал болгосон  хувилбараар  боловсруулагдсан байна.  Хөдөө орон нутагт хуваарилсан тойрог мандатаас  Булган, Говь-Алтай, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймаг тус бүр нэг буюу  2012 оны сонгуулийнхаас нэмэгдээгүй байна. Харин нийслэлд 28 мандат оногдуулснаас хүн ам олонтой Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр 6, харин Налайх, Багахангай, Багануур дүүрэгт нэг тойрог, нэг мандат болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top