Дугаартайгаа шилжих үйлчилгээг энэ онд хэрэгжүүлэхийг үүрэгдэв

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 12

            Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар оролцлоо.  Энэ үеээр хэд хэдэн чухал асуудлыг ярилцсаны нэг нь иргэд гар утасны дугаараа өмчилж оператор компаниа сонгох үйлчилгээний тухай байв.  Үүнийг хэрэгжүүлэх хууль нь батлагдсан, харин хэрэгжилт нь ямар байгаа талаар  Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн хэлэхдээ  Харилцаа холбооны зохицуулах хороо энэ ажлыг гардан зохион байгуулахгүй бол хууль хэрэгжих боломж бага байгааг хэлсэн.  Харин энэ ажлыг тус хороо гардан зохион байгуулж, энэ онд багтаан дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх үүргийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өглөө.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top