Г.Баянмөнх: Хууль бус намын хороо, хууль бус тамгатай төрийн сонгуульд орох гэж улайрч байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 12

Нам хоорондын маргаанаас илүүтэй нам доторх асуудлаараа талцдаг “мода” манай улс төрийн хүрээнд хурдтай дэлгэрч байна.  Үүний нэг жишээ бол Дархан-Уул аймгийн АН-ын дарга нарын маргаан. Зургаан жил хэртээ үргэлжилж буй тус  маргааныг эцэслэх боломж өдгөө зөвхөн АН-ын дарга З.Энхболдод бий гэх. Гэвч түүнийг гал дээр ус бус тос нэмэж байна хэмээн тайлбарлах хүн ч байгаа.  Юутай ч Дархан-Уул аймгийн АН-ын дарга Г.Баянмөнх Eagle телевизийн ярилцлагад орох үедээ дээрх асуудал нь тамга тэмдэг болоод, хууль бус сонгуультай холбоотой болохыг дэлгэрэнгүй тайлбарлав.

Тэрээр хэлэхдээ “  Аливаа улс төрийн нам  Монгол улсад мөрдөгдөж байгаа Улс төрийн намын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Улс төрийн намын тухай хуулийн 11.1 дээр улс төрийн нам өөрөө үндсэн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулна, 21.2 дээр аливаа нам доторх маргааныг тухайн намын Хяналтын байгууллага шийднэ гэж  тус тус заасан байдаг.  Дээрх хуулиудад үндэслэн манай Хяналтын ерөнхий хороо хоёр тогтоол гаргасан байгаа. 

Нэгдүгээрт 2013.11.18 ны 02 тоот тогтоолоор Н.Мөнхдашийг АН-ын дарга биш гэдгийг тогтоосон.

Хоёрдугаарт шударга сонгуульд ялагдал хүлээсэн намын ах нар тахимаа өгөлгүй тамгаа аваад зугтсан учир Н.Мөнхдаш сонгуульд оролцохдоо хууль бус тамга тэмдэг ашигласныг тогтоож цагаан дээр хараар бичсэн.

 Тэгэхээр энэ нам бол хууль бус даргатай хууль бус нам. Дээр нь хүчин төгөлдөр бус хоёр тамгыг хэрэглэж байна.  Хяналтын ерөнхий хорооны хоёр тогтоол гараад ирэнгүүт нөхдүүд сандарч тухайн үеийн АН-ын дарга Н.Алтанхуягийн огцоруулахаар  2014 оны 10 сарын 20-ний өдөр мэдэгдэл гаргаж байсан. Ингэхдээ 32810 гэдэг тамгыг ашиглаж мэдэгдэл  гаргаж байсан байдаг. 

Гэтэл МУ-ын хуулиар нэг байгууллага хоёр тамгатай байж болохгүй, өмнөхөө хүчингүй болгож байж дараагийн тамгаа хийлгэх ёстой гэдгийг энгийн иргэн ч мэднэ.  

Мөн 2015 оны 1 сарын 19-ний өдөр өмнө нь хүчингүй болсон 31791 тамгаа ашиглаж Л.Нарабаатар гэдэг хүнийг намын дарга биш гэж дардас дарсан байгаа.  Үүнээс аваад үзэхэд өнөөдөр өөрсдийгөө Дархан-Уул аймгийн АН гэж тодотгоод буй тус нам хууль бус намын хороотой, хууль бус тамгатай төрийн сонгуульд орох гэж улайрч байна “ гэв.

Тус нам 2010 онд хоёр хуваагдсан  бөгөөд  тухайн үед АН-ын ерөнхий  нарийн бичгийн даргаар ажиллаж байсан  Ц.Оюундарь  очиж зөвшилцөл хийж Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Л.Наранбаатарыг тодорхойлж тамга ашиглах зөвшөөрлийг өгсөн байдаг аж. Улмаар Л.Наранбаатар нь Ерөнхийлөгчийн сонгуульд  50.1 хувиар Дарханд намаа ялуулсан байна. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших учраас намынхаа дүрмийн дагуу ажлаа хүлээлгэн өгчээ.  Харин хүчин төгөлдөр намын хороо хуралдаж надад намын тамгыг одоогийн дарга Г.Баянмөнхөд албан ёсоор өгчээ.  Гэтэл АН-ын дарга З.Энхболд Н.Мөнхдаш бол намын дарга мөн гэсэн итгэмжлэлийг төрийн сонгуулийн байгууллагад хүргүүлсэн аж.

Юутай ч УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед АН-ыг үзэмжгүй харагдуулж буй тус маргааны хувь заяа одоо зөхвөн АН-ын дарга З.Энхболдын мэдэлд үлдэж байх шиг ээ. 

А.Чимгээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m(202.55.191.130) 2016 оны 05 сарын 17

batmunkh zailaa. haanaas irsen zuunharaagiin bandi odoo yu ve... avgai shig heruul hiigeed l shire sandal yarial zail zail

0  |  0
А(112.72.12.23) 2016 оны 05 сарын 13

ЭНЭ НЭГ ГУЙЛГАЧИН ЦАРАЙТАЙ П..... САНДАЛ ШИРЭЭНИЙ ХОЙНООС ҮХЭХ НЬ ЭЭ НААД ХОШИНОГО ЦРАЙГАА ЗАСААД ТАМГА ТЭМДЭГ ЯРЬ ЗА

0  |  0
xx(202.131.249.202) 2016 оны 05 сарын 12

myysain noxoin baas.shorongiin xorigdol yaltan yanxnyydaar dvvrsen.vxej dald ortsgoo.vxer tolgoitongyyd.

0  |  0
Top