СЕХ-г хариуцагчаар татжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 13

Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 3-ны өдөр хуралдан  Иргэний Зориг Ногоон намыг  сонгуульд оролцуулахаас татгалзсан шийдвэр гаргасан.  Иргэний зориг ногоон намын зүгээс Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг цуцлуулахаар нэхэмжлэл гаргаад байсан юм.  Харин нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг үүсгэн СЕХ-г хариуцагчаар татжээ. Энэ тухай Иргэний Зориг Ногоон намын дарга  Ц.Ганхуяг мэдэгдлээ.

А.Чимгээ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top