Хуучин намын шинэ нөөц

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 02

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй С.Эрдэнэтуул өөрийн эрхгүй олны харцыг өөр дээрээ “фокус”-лаж байна. Түүнийг яах аргагүй хуучин намын шинэ нөөц гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Сингапурт дөрвөн жил, Англид дөрвөн жил суралцсан тэрбээр мэдлэг боловсролоороо хэний ч дор орохооргүй нэгэн бөгөөд улстөрчийн манерийг ааваасаа өвлөж авсан нь мэдээж. С.Эрдэнэтуул гадаадад хүүхдүүд цөөн суралцахаар оддог байх үед Оксфорд төгссөн нэгэн. Аав нь 70 мянган доллар төлж хаа ч нүүр бардам хэлдэг.

Төрийн зардлаар сурсан олон арван хүүхэд эргэж эх орондоо ирдэггүй С.Эрдэнэтуул эх орондоо ирж ажиллахын сацуу төрийн албанд зүтгэж яваа. Сонирхуулахад тэрбээр цагдаа залуутай арав гаран жил үерхсэн гэх юм билээ. Харин ирээдүйн хүргэнээ Ш.Сайхансамбуу Америк руу “цөлж” боловсруулахаар шийдсэн гэх мэдээлэл бий.

 

Э.Нашка 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.146) 2016 оны 06 сарын 02

SAIKHAN BOLOWSROLTOY ZALUUS YAKHAARAA IIM KHUUCHINSAG NAMYG DAGADAG YUM BOL DOO?

0  |  0
Top