МАХН-ын дарга нарыг СЕХ бүртгэхээс татгалзав

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 02

Сонгуулийн Ерөнхий Хорооноос нам, эвслийн зарим нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна.

Д/д Нэр Нам, эвсэл Тойрог Шалтгаан
1 Б.Туяабадрах "Тусгаар Тогтнол Эв Нэгдэл" эвсэл 35-р тойрог Тус эвсэл нь санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл өөр хүний нэрийг дэвшүүлэх баримт бичгийг СЕХ-д ирүүлэх эрхтэйг тогтоолд дурджээ.
2 Ч.Даваабаяр Ардчилсан Нам 20-р тойрог Нэр дэвшүүлэх мэдэгдлээ өргөдөл гарган буцаан авсан
3 Б.Сүрэнжав Ардчилсан Нам 33-р тойрог Нэр дэвшүүлэх мэдэгдлээ өргөдөл гарган буцаан авсан
4 Ж.Дорждаваг Бүгд Найрамдах Нам 20-р тойрог Албан татварын өртэй нь тогтоогдож, Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.4.2-т заасан шаардлагыг хангаагүй
5 Д.Чинзориг Монгол Ардын Хувьсгалт Нам 6-р тойрог Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.6-д заасан нэр дэвшигчийн өр төлбөргүйг нотолсон татварын болон ШШГГ-ын тодорхойлолтууд дутуу
6 Ж.Энхбаатар Монгол Ардын Хувьсгалт Нам 24-р тойрог
Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэр дэвшигчийн өр төлбөргүйг нотолсон татварын газрын тодорхойлолт дутуу
7 С.Саранхүү Монгол Ардын Хувьсгалт Нам 39-р тойрог Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.4-т заасан нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг, 128.2.6-д заасан нэр дэвшигчийн өр төлбөргүйг нотолсон татварын болон ШШГГ-ын тодорхойлолтууд, 128.2.9-д заасан нэр дэвшигчийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.4.4-т заасан ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх шаардлагыг хангаж буй эсэхийг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт зэрэг 5 баримт дутуу
8 Э.Эрдэнэжамъян Монгол Ардын Хувьсгалт Нам 65-р тойрог Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.4.4-т заасан ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх шаардлагыг хангаж буй эсэхийг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг ирүүлээгүй тул Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.5-д тус тус заасны дагуу  ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвөөс ирүүлсэн лавлагаагаар ялгүй болох хугацаа дуусаагүй байх тул бүртгэхээс татгалзсан
9 Н.Энхбаяр Монгол Ардын Хувьсгалт Нам 75-р тойрог Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.4.4-т заасан ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх шаардлагыг хангаж буй эсэхийг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг ирүүлээгүй тул Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.5-д тус тус заасны дагуу  ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвөөс ирүүлсэн лавлагаагаар ялгүй болох хугацаа дуусаагүй байх тул бүртгэхээс татгалзсан

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(198.51.75.165) 2016 оны 06 сарын 06

СЕХ гэж МАНАНгийн хөл гар болсон юмнууд улс орныхоо ирээдүйг бодоод сонгуулийг шуударга явуулж бологүй юм байхдаа. МАНАНгийн офшор данстангуудаа хасаж чадаагүй байж

0  |  0
дулмаа(146.185.177.103) 2016 оны 06 сарын 06

болиоооо ийм будлиантай сонгууль гэж юу байсан юм МАН АН арчаагүй царайлчаад шударга өрсөлдөж чадахгүй байгаа юм байхдаа энэ согуулиар ЭНХБАЯР заавал орох хүний нэг

0  |  0
зочин(150.129.143.208) 2016 оны 06 сарын 04

СЕХ офшортнуудаа яаж ч чадахгүй байж захиалгаар ажиллахаа болилдоо. Н.Энхбаяр өөрийгөө сонгох гээгүй ард түмнээрээ сонголт хийлгэх гээд л байна. Энхбаяраас юундаа айцгаагаад байгаа юм бэ. Нэг хүнтэй тэмцээд, хэлмэгдүүлээд арай л дэндэж байна даа

0  |  0
Раш(192.42.116.16) 2016 оны 06 сарын 03

Тэгээд МАН, АН ичихгүй монголыг худалдсан оффшорчдоо УИХд нэр дэвшүүлж байна. СЕХ худалдагдсаны шинж бус уу. АТГ угаас Эбигийх болохоор тэднийгээ шалгахгүй өнгөрч байна. Элбэгдорж болон З.Энхболд хоёрын ярьсан ам, хийсэн үйлдэл хоёр нь тас зөрдгийг эндээс тодхон харж болно

0  |  0
Раш(192.42.116.16) 2016 оны 06 сарын 03

Татгалзсан нь цаанаасаа даалгавар авсан болоод тэр шүү дээ. СЕХ, ЦЕГ нь МАНАН-н талд ажиллаж луйвар хийхэд нь тусалдаг болно. Энэ бол Элбэгээгийн захиалга. Хүмүүсийн өмөөрч сонгох гээд байгаа АН,МАН жинхэнэ хууль завхруулагчид, ард түмнийг луйвардагчид

0  |  0
ZALUU(122.254.126.2) 2016 оны 06 сарын 03

ENKHBAYRIG ZAILUULAH HEREGTEI.

0  |  0
zochin(122.201.22.180) 2016 оны 06 сарын 02

Nom yesooroo l bolj baina gej bodoj baina ..shaltgaaniig ni todorhoi tailbarlasan baina sh uudee

0  |  0
зочин(202.9.41.107) 2016 оны 06 сарын 02

Ерөөсөө МАХН ялвал АН МАН-ыханы Чингис Самурай бондоос авахуулаалд хамтарч МАНАНтаж байхдаа хувааж идсэн луйвар, Оюутолгой офшор данс гээд бүх хулгай луйвар нь гарцаагүй илчлэгдэж элбэгдорж с.баяр баярцогт гээд захаасаа сүйрнэ гэж л айж сандчиж ард олны нүдэн дээр улайм цайм Энхбаярын эсрэг хууль зөрчин аргаа барж байгаа юм байна.

0  |  0
Zochin(103.212.119.229) 2016 оны 06 сарын 02

Yaltaid tootsogdokh khugatsaag khuuliar todorkhoilson baina shuu dee. Tegeed ch uuruu ene todorkhoiloltoo avch ugukhgui yasan yum ve. Bichig barimtaa dutuu l ugsun ym baina shuu dee. Tegeed l tsagdaagaas songuuliin khoroo lavalgaa uuruu avsan yum bish uu

0  |  0
songogch(103.9.90.194) 2016 оны 06 сарын 02

Ерөнхийлөгч байхдаа 7-сарын01-ны жасаалруу буудах тушаалыг Баяртай хамтарч зарлиг гараж 5 хүний амиар тоглоо биз дээ естой галзуурсан юм бүүр дургүй хүрчлээ Хэдэн шуналтай хөгийн шаруудыг тойруулчихаад хувийн компани шиг нам байгуулчихаад галзуураад байх юм Чи харалдаа энэ их хуралд Баянсэлэнгэ,Баасанхүү Уянга зэрэг ямарч мэдлэг боловсролгүй хөгтийн амьтадыг оруулаж баяжуулаад солойрсон биз дээ Энэ хулгайчуудаасаа мөнгө нэхэлдээ Наадуул чинь их мөнгөтэй болсон доо дандаа чи иднэ гэж ямар юм байдаг вэ одоо болоо зайлаж үз

0  |  0
shudarga(202.179.31.14) 2016 оны 06 сарын 02

Elbegdorj bolioch

0  |  0
zochin(202.179.31.14) 2016 оны 06 сарын 02

Ner devshih erh avah tiim hetsuu bolson yumuu.ene ardchilal bishee.arai dendnee

0  |  0
Зочин(103.212.118.218) 2016 оны 06 сарын 02

Чадалтай, чанга эмэгтэй нэрээ татлаа даа. Эмэгтэй хүн гарч болохгүй юм байна л даа.

0  |  0
irgen(112.72.11.111) 2016 оны 06 сарын 02

zahialagch ni zuvhun hujaadorj shvv

0  |  0
zochin(43.242.243.146) 2016 оны 06 сарын 02

IRGEN BUR TEGSH ERKHTEY . YALYN KHUGATSAA NI DUUSAAGUY GEED BAIKHAD ZAAWAL NER DEWSHINE GEED MUIKHARLAAD BAIKH TENEGUUD YUM AA

0  |  0
Irgen(103.212.117.177) 2016 оны 06 сарын 02

Arai dendej bga yum bish u.huniig hawchin hyahah gafuurhah gedeg chini ene bish uu.Ikh l buruu yum hiigeed bn da

0  |  0
Top