Нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулна

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 07

Өнөөдөр УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь олгох ёслол Төрийн ордонд болно. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд улс төрийн нам, эвсэл, бие даагчдын материалыг СЕХ хүлээн авч хянах хугацаа өчигдрөөр дуусгавар болсон юм.

Нэр дэвшигчдийн талаарх мэдээллийн талаар 11.00 цагт Төрийн ордонд СЕХ-ноос мэдээлэл хийх юм. Харин үүний дараа буюу 12.00 цагт Төрийн ордны Их танхимд УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулахаар болжээ. Харин НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд 09.00 цагт Нийслэлийн Засаг даргын тамгын газарт үнэмлэхийг нь гардуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top