45-р тойргийн анализ: Л.Наранбаатар уу Д.Хаянхярваа юу?

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 07

 Оймс шиддэгээрээ алдаршсан уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар УИХ-ын 70-р тойрогт дэвшиж намын даргатайгаа бие дааж өрсөлдөнө гэх бор шувуу хэвлэлээр нэлээдгүй ниссэн. Гэвч З.Энхболдтой тулах боломжгүй болжээ.  Тэрээр Баянгол дүүргийн сонгуулийн хорооноос дэмжигч-сонгогчдын гарын үсэг цуглуулах маягт авч чадаагүй учраас уг тойргийг орхих болсон байна. Энэ тухайгаа З.Энхболдын тойрог тодорсоны маргааш өдөр  нь “70-р тойргоос бие даагчийн дэмжигч-сонгогчийн саналын хуудас авах гэтэл сонгуулийн тойргийн хороо нь хаалттай, утаснууд нь салгаатай. Өнөөдөр өнгөрвөл З.Энхболдтой өрсөлдөх боломжгүй ” хэмээн твиттертээ бичсэн байна.

 

Гэвч түүний эл үйлдлийг хулгайч нарын хар жагсаалт зарлагч МЗХ-ны  А.Мөнхбат буруушааж, Наранбаатар 70-р тойрогт дэвшинэ гээд сүгсэлзээд байсан ч хэдэн бор юм аваад Дархан уруугаа зугтаасан гэх мессежийг сошиалаар тараасан юм. А.Мөнхбатын жиргээ үндэслэлтэй байж болох ч З.Энхболд Л.Наранбаатарт мөнгө өгч зайлуулах хүн лав биш, тэрэндээ тулбал АН-аасаа дэвших квот өгөөд аргалах байсан биз. Шазруун, зуумтгай З.Энхболдоос тийм ухаан гарахгүй нь тодорхой. Ийнхүү З.Энхболдтой өрсөлдөх боломж нь цаг хугацааны хувьд боломжгүй болсон Л.Наранбаатар өөрийн төрсөн нутагтаа бие даан дэвшиж, МАН-аас Д.Хаянхярваа, АН-аас Р.Бурмаа нартай өрсөлдөхөөр болсон байна. Д.Хаянхярваа гишүүний хувьд аймгийн засаг дарга байхдаа Дарханд нэлээдгүй зүйлийг хийсэн, улмаар УИХ-д хоёр удаа сонгогдсон “дархлагдсан” улстөрч. Р.Бурмаа хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутаг гэдгээрээ Дарханд найдвар тавьж дэвшсэн байх магадлалтай. Дарханд түүнийг бараг таних хүнгүй учраас бараг л үхлийн тойрог нь. Л.Наранбаатарын хувьд Дархан-Уул аймгийн АН-ын дарга хийж байсан учраас намынхаа гишүүдээсээ ихээхэн дэмжлэгтэй, мөн Шарын голын уурхай, төмөрлөгийн уурхай гээд уурхайчид ихтэй, өөрийнх нь төрсөн нутаг тул фэнүүд олонтой.  МАХН-аас Логийн Цогийн хүү Араажав мөн тойрогт хүч үзнэ. Эндээс харахад 45-р тойргийн гол тулаан Д.Хаянхярваа, Л.Наранбаатар нарын хооронд болох нь гарцаагүй байна. Шинэ парламент бүрдэхэд 20 гаруйхан хоног үлдлээ. УИХ-ын босгыг хэн нь давах бол?

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сандан(122.201.24.92) 2025 оны 03 сарын 13

Хаянхирваа юу хийсэн бэ хонгорыг хордуулж хамууруулсан ах дүү нараа завханаас авчирж ажилд оруулсан гм

1  |  0
иргэн(103.9.91.214) 2025 оны 03 сарын 13

Яаж ч бодсон Хаянхярваа төрийн хүний нуруутай, тулхтай улс төрч, сайн эдийн засагч

1  |  0
Top