Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Тус хорооноос мэдээлж буйгаар энэ удаагийн сонгуульд 12 нам гурван эвсэл, 69 бие даагч буюу нийт 498 нэр дэвшигч байгаа аж. Үүний  129 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Харин нийт нэр дэвшигчдийн 215 нь хөдөө орон нутагт, 283 нь нийслэлд нэр дэвших аж.

Намуудын тухайд МАН-аас 76,  Ардчилсан намаас 76, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс 44, Иргэний зориг ногоон нам 15, Монголын Уламжлалын нэгдсэн нам 11, Хаан сонголт эвсэл 9, Бүгд найрамдах нам 36, Социал демократ нам 17, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 9, Ардчилсан хөдөлгөөний намаас 3, МАХН-аас 71, Ард түмнээ хайрлая намаас 13 зэрэг нэр дэвшигч байгаа аж.