Энэ оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахын өмнө эмэгтэйчүүдийг нүд үзүүрлэлээ

Өнөөдөр нэр дэвших мандатаа авсан эмэгтэйчүүдээс олон жил бизнесээ амжилттай удирдаж, багийн тоглолтонд гаршсанаа баталсан “Ачлал”-ын хэмээх М.Билэгт жин дарж байна. Тэрээр Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баацагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сумд, Баянхонгор сумын хоёрдугаар багаас УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөнө.

Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө явбал ямар вэ гэх хэл амыг сошиал ертөнцөд дагуулаад байгаа Олимпийн аварга Н.Түвшинбаяртай түүнийг өрсөлдүүлэх болсон явдал харин учир жанцантай биз ээ. Ямартаа ч М.Билэгтийн хувьд Баянхонгорт ээлтэй олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, нутаг орныхондоо нэр хүндийг аль эрт олжээ.



Сэтгэгдэл ( 1 )
түвшинбаяраас дээр байлгүй яах вэ амжилт хүсье