Сангийн сайд Б.Болор АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын үеэр хоёр талт уулзалтуудыг хийлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 10

Ази-Европын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын салбар хуралдааны нэг болох Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт энэ сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа байгаа бөгөөд тус уулзалтад түнш 42 орон болон 13 олон улсын байгууллагын тэргүүнүүдээс бүрдсэн нийт 200 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын эхний өдрийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Сангийн сайд Б.Болор Олон улсын валютын сангийн Удирдах дэд тэргүүн Мицухиро Фурусава, Мьянмар Улсын Сангийн сайд Кяв Кяв Вин, БНСУ-ын Сангийн дэд сайд Санг Мок Чой, Малайз Улсын Сангийн дэд сайд Тий Юнг Чуа, БНАЛАУ-ын Сангийн дэд сайд Типпхакони Чантхавонгса нартай хоёр талын уулзалт хийсэн бөгөөд уулзалтуудын үеэр хоёр талын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож, тодорхой сэдвүүдийн хүрээнд яриа хэлэлцээ хийсэн байна.

 Өнөөдөр үргэлжлэн явагдах Ази-Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын үеэр мөн хоёр талын уулзалтууд явагдах бөгөөд Сангийн сайд Б.Болор Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтад оролцож буй ОХУ, Япон, Индонез, Эстон Улс болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын холбооны төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийх юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top