Төрийн жинхэнэ албаны шалгалтын бүртгэл хойшилжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 22

Өвөрхангай аймгийн хэмжээнд Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын бүртгэлийг энэ сарын 28, 29-ний өдөр явуулахаар төлөвлөж байсан бол тодорхой шалтгааны улмаас хойшилж ирэх 12 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд бүртгэхээр болсон байна. Харин Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан бол бүртгэл хойшилсноос болж 12 дугаар 08-ны өдөр болгохоор болжээ. 

Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг аймгийн Засаг даргын Тамгын газарт 12 дугаар сарын 07-ны өдрийн 16.00 цаг хүртэл өгөх ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top