Ханхонгор суманд гарсан цэцэг өвчний тархалтыг зогсоожээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 23

Өмнөговь аймгийн Ханхонгор суманд энэ сарын 2-нд хонины цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, ажлын хэсэг томилон шуурхай ажилласнаар тус суманд гарсан цэцэг өвчнийг өөр сумд руу тархаалгүй зогсоож чаджээ. Голомтод байсан өвчтэй хониудыг устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийсэн ч урьдчилан сэргийлэх тарилга хэрэгцээтэй байгаа талаар аймгийн удирдлагууд ярьж байна.

Өнөөдрийн байдлаар 8849 малд вакцинжуулалт, 11250 м2 талбайд ариутгал халваргүйжүүлэлтийг хийснээс гадна урьдчилан сэргийлэх тандалт шинжилгээг бүх сумдад хийгээд байгаа ажээ.

Одоогоор  халдвар авсан 400 гаруй хонийг устгаад байна. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top