Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг улсын төсвийн 169 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 2016 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн аналоги системтэй рентген аппараттай боллоо.
Нэгдсэн эмнэлэгт рентген аппараттаар жилд 12 мянга орчим хүн оношлуулдаг байна. Шинээр суурилуулсан аппарат нь тархины болон бусад бүх эд эрхтэний өвчлөл, өөрчлөлтийг оношлох боломжтой юм. Тус аппарат нь нэг хальсан дээр 8 хүртлэх зургийг угаах боломжтой, мөн авсан зургийн өөрчлөлттэй хэсгийг хэсэгчлэн угаах, зургийг 14 хоног хадгалах, онлайнаар бусдад илгээдгээрээ давуу талтай юм.
Хуучин аппарат нь 2007 онд ашиглалтад орсон боловч туяа ялгаруулах хүчин чадал нь муудаж нарийвчилсан оношлогоо хийх боломжгүй болсон учир эрүүл мэндийн яаманд 2015 оноос хойш удаа дараа хүсэлт тавьж ийнхүү шийдвэрлүүлжээ.
Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )