Дэлхий дээр нэг жилд 64 сая хүн нойргүйдэх өвчинд нэрвэгддэг гэсэн судалгаа байдаг аж. Манай улсын иргэд ч сүүлийн үед энэхүү өвчинд ихээр нэрвэгдэх болсон бөгөөд харамсалтай нь буруу эм хэрэглэж байгаа нь эмч нарын санааг зовоох болжээ. Монголын анагаах ухааны академи энэхүү сэдвийг хөндөн, “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ” сэдэвт сургалтыг Японы KOIKE MEDICAL компанитай хамтран зохион байгуулсан юм. Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” танхимд өнгөрсөн баасан гаригт болсон уг сургалтад манай улсын эрдэм шинжилгээний хүрээлэн, томоохон эмнэлгүүд, нарийн мэргэжлийн төвүүд, их, дээд сургууль, дүүргийн нэгдсэн эмнэлэг, Дорнод, Өвөрхангай, Орхон, Өмнөговь, Ховд аймаг дахь бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн мэдрэл, дотор, зүрх судас, сэтгэцийн чиглэлээр дагнан мэргэшсэн 50 төлөөлөл оролцлоо.
Нийгмийн бухимдал, стресс, ажилгүйдэл ядуурал ихэсхийн хэрээр иргэд ядарганд ордог. Энэ нь нойргүйдэх өвчнийг үүсгэх үндсэн суурь болж өгдөг байна. Түүнчлэн ажлын ачаалал хэт ихэдсэн, сэтгэл түгшүүртэй үед нойргүйдэх магадлал өндөрсдөг ажээ. Мөн нойрны эмийг удаан хугацаагаар хэрэглэх нь эргээд нойргүйдэлд хүргэх эрсдлийг дагуулдаг байна. Ихэнх өвчин тухайн өвчлүүлсэн хүнээ л зовоодог бол бусдад хор хохирол учруулж байдагт нойргүйдэх өвчний гол онцлог юм. Тодруулбал, нойргүйдэх өвчнөөр өвчилсөн хүн хэт ууртай, догшин байх нь олон байдаг аж.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )