Сэлэнгэ аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ. Аймгийн Засаг дарга Ш.Оргил 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө "Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье" уриан дор боловсруулан ИТХ-аар батлуулсан. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн гарааны жилийн анхны зөвлөгөөнд манай аймгийн 17 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, сургууль, цэцэрлэгийн эрхлэгчид, ОНӨААТҮГ-ын дарга захирлууд гээд Сэлэнгэ нутгийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэгчид хамрагдаж байна.
2017 оны Сэлэнгэ аймгийн хөгжил дэвшлийг тодорхойлж, хэрхэн ажиллах чигийг тодорхойлох зөвлөгөөн маргааш өндөрлөнө.
О.Анир
Сэтгэгдэл ( 1 )
cool