Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар 15 сумын Засаг дарга нарыг батламжилж, үр дүнгийн гэрээ байгууллаа. Бүх сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээний хүрээнд Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлүүдийг хэрэгжүүлж, холбогдох хэлтэс агентлагуудтай хамтран ажиллахаар боллоо.
Аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлт, хүн ардын сайн сайхны төлөө шат шатны удирдлагын түвшинд төрийн бодлогыг хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллана гэдгээ илэрхийлж байна. Мөн цаашлаад аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, төрийн албан хаагчдын ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх, 5000 ажлын байрыг бий болгохдоо “тогтвортой” ажлын байрыг бий болгох, монгол улсын үнэт баялаг мал сүргээ эрүүлжүүлэх зэрэг нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэхээ онцоллоо.
О.Анир
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )