Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан Сүхбаатар аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо.
Нутгийн захиргааны байгуулагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 16 иргэн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн нийт албан хаагчдыг төлөөлөн аймгийн МХГ-ын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.Батцэцэг “Эх орон, ард түмнийхээ төлөө, эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг, чанд сахиж, албан үүргээ, үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал, хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангарагаа дуудлаа.
Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын зөвлөх Д.Амарбаясгалан, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Баянмөнх нар оролцон тангараг өргөсөн албан хаагчдад төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйг чанд сахиж, Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллахыг захилаа.
О.Анир
Эх сурвалж: Сүхбаатар аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )