Монгол бичгээр хэвлэгддэг ганц сонин болох “Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохиогддог “Монголын сайхан бичигтэн-2016” улсын уралдаан 20 дахь жилдээ зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Энэхүү уралдаанд долоон төрлөөр 700 гаруй сайхан бичигтэн өрсөлджээ. Мэргэжлийн багш, сонирхогчид оролцдог “Уран бичлэг”-ийн төрөлд 120 гаруй бүтээл өрсөлдсөнөөс Дорнод аймгийн Улсын тэргүүний Тавдугаар сургуулийн 11д ангийн сурагч Ариунбатын Энх-Учрал тусгай байр эзэлсэн байна. Энэ нь “Уран бичлэг”-ийн төрөлд Дорнод аймгаас шалгарсан анхны уран бүтээлч болжээ.
А.Энх-Учрал уран бичлэгээр 3 дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд 5-р сургуулийн багш Д.Оюунжаргал, “Содон чимээ” сургалтын төвийн багш Б.Алтантуяа, уран бичээч Ш.Гэрэлсайхан нарын удирдлаганд шат дараалан суралцаж ийм амжилт үзүүлсэн байна.
О.Анир
Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )