ДОРНОД: Өнгөрсөн жилийн түймрээс үйлдсэн хүлэр одоог хүртэл уугиж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 16

Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга Х.Хүрэлчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Түргэн багт энэ сарын 13-14-ний өдрүүдэд ажиллалаа. Ажлын хэсэгт багийн Засаг дарга Ж.Цэвэгжав, багийн байгаль хамгаалагч Ц.Дашдорж, багийн эмч М.Өлзийчимэг, мэдээллийн ажилтан Д.Даваасүрэн, Эрүүл мэндийн төвийн жолооч Б.Идэрбат нар багтсан бөгөөд тэд багийн 38 өрхөөр орж өрхийн судалгаа болон өвс тэжээлийн нөөц шаардлагатай өрхийн судалгааг авсан байна.

Судалгаагаар нэг айл өвс, тэжээл огт байхгүй, найман айлд өвс нэн шаардлагатай байгааг тогтоожээ. Түүнчлэн багийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй-5 иргэн, ахмад настан-23, 0-5 насны хүүхэд 21, 5-17 насны хүүхэд эрэгтэй 10, эмэгтэй 13 нийт 23 байна.

Мөн ихэнх айл малчны зээлтэй бол долоон ахмад тэтгэвэрийн зээлтэй байгаа юм. Хүнс тэжээлийн хувьд ихэнх айл нэг сарын нөөцтэй байжээ.

Үүнээс гадна "Нэмнэ" гэх газарт өнгөрсөн жилийн түймрээс үйлдсэн хүлэр одоог хүртэл уугиж байгаа аж. Багийн иргэд цас зуд хүндэрсэнтэй холбогдуулж малын тэжээл, өвсний тусламж боломж бололцоогоороо авах хүсэлтэй байгаагаа сумын удирдлагад уламжилсан байна. 

О.Анир 

Эх сурвалж: Дорнод аймгийн Баяндун сумын ЗДТГ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.24.219) 2017 оны 01 сарын 17

uldsen geed bichchikheech setguulchee , mongol khel sursan baymaar daa

0  |  0
zochin(180.22.33.194) 2017 оны 01 сарын 16

hooh iim zuiliig sudalgaanii baiguullaga sudalj uzeh yostoi biz dee!!Ene yawch tuimeriin urgeljlel bish baih !olon orond iim tohioldol bolj ter ni tuimer bish gazar doorhi yamar neg hii gadashilah ter ni himiin urwad orj yanz buriin baidalaar ilerdeg tohioldol baidag

0  |  0
Top