АН-ын нэр дэвшигчид Сэлэнгэд уулзалтаа хийж байна

Админ | Zindaa.mn
2017 оны 01 сарын 17

  Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нам намын гишүүд дэмжигчидтэй хийх уулзалт өнөөдөр Сэлэнгэ аймагт үргэлжилж байна.

Намын уулзалтанд 600 гаруй гишүүд дэмжигчид ирсэн байна. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалтай намын гишүүд танилцаж байна. Сэлэнгэчүүд нэр дэвшигчдийг морин хуурын аялгуу, ардчиллын бэлэг тэмдэг болсон “Хонхны дуу”-гаар угтан авсан байна. УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагийнх. Энэ утгаараа нутгийнх нь түүнийг илүүтэй дэмжиж хүлээж авч байна гэсэн мэдээлэл байгаа юм.

Т.Амараа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top