Монголчуудыг дэлхий “Хуц” гэв-2

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 11

Нэр хугарахаар яс хугар!

Монголын ардчиллын 27 жилийн түүхэнд бид ямагт мартаж ирсэн, мартсаар ч байгаа, үл тоодог нэгэн чанар бий. Тэр нь дотоодын хэрүүл тэмцлээ нуудаггүй, улстөржсөн талцлаа ил явуулдаг, өнөөх нь гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, уг мэдээлэл нь Монгол Улсад ямагт хасах оноо авч ирснийг бид мартсаар сууна. Өөрөөр хэлбэл, бид эх орныхоо эсрэг ямагт сөрөг сурталчилгаа хийдэг, түүнийгээ юмны чинээнд тоодоггүй.

Монгол хүний төрөлхийн гүдэс, хэнэггүй зан чанар төрд нөлөөлөхөөр сөрөг сурталчилгаа болж хувирдаг. Хэнийг ч юу ч гэж хэлж, элдэвлэж болно, эргээд уучилна, хэрүүлээ цайруулчихна. Гадаадынхантай бас тэгж харилцах гэнэ. Болохоос нь болохгүйг хүртэл муйхарлан хөөцөлдөж ажлаа бүтээх гэнэ. Уур уцаар, сэтгэлийн хөөрлөө барьж үл тэвчинэ, хэнд ч хамаагүй гаргачихна.

Тэр араншин нь УИХ дээр өрнөөд ирэхийн цагт дэлхийг сортолзуулна. Эх оронч сэтгэлээр гаргасан шийдвэр нь нөгөө талдаа сөрөг сурталчилгаа болно. Тэр жил Австралийн нэг иргэнийг адлаад хөөгөөд гаргатал тэндхийн хэвлэлүүд Монголын талаар нүүр дүүрэн мэдээлэл гаргаж манай тухай хар пиар бэлээхэн хийгээд өгчихөв. ГХЯ, Канберра дахь ЭСЯ хэчнээн мэрийж хөөцөлдөөд тусыг эс олсон. Дөнгөж бүтээж босгосон харилцаа нэг хэсэгтээ саатах нь тэр.

Би яг энэ өнцгөөс “Эрдэнэт” тойрсон асуудлыг авч үзлээ. Уг нь “Эрдэнэт”-ийн 49 хувь хэнд, хэзээ, хэрхэн, яаж очих, түүнийг нь хэрхэн залруулах нь манай улсын дотоодын асуудал баймаарсан. Нийтлэлч, судлаач надад бол шууд хамаарахгүй асуудал. Би хувьдаа “Эрдэнэт” тойрсон тэр тэмцлийг огтхон ч сонирхож байсангүй.

Гэтэл УИХ-аар шийдвэр гаргаадахмагц даян дэлхийгээрээ тэгж их шуугина чинээ даанч санасангүй. Манай улсын талаар нэгэн зэрэг тийм их мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн сувгуудаар тийм өргөн тархаж байсныг санахгүй юм. Чухам яагаад тэгж онцолж шуугисныг бүү мэд. Ардчиллын замаар тасралтгүй хорин хэдэн жил замнасан, Азидаа ардчиллаараа хошуучилдаг, хувийн өмчийг дээдэлсэн Монголд хувийн өмч рүү гэв гэнэт халдлаа гэсэн шуугиан голлож байх шиг.

Бүр тодорхой эшлэе. Худалдан авалтын дараа ямар нэгэн үл ойлголцол шийдэх тохиолдолд Монгол Улсын хуулиас илүүтэйгээр олон улсын гэрээ конвенцэд зааснаар шийдвэрлэх хэрэгтэй. Гэтэл Монголын парламент нь санал хураагаад шийдчихжээ гэсэн байх юм. “Төр эргүүлэн авч байна” гэж байгаа нь хэзээ ч төрийн мэдэлд байгаагүй хувьцааг авч буйн хувьд буруу нэршил ба жишиг гэсэн шүүмж байна.

Монголын эрх баригчдын энэ үйлдэл нь хөрөнгө оруулагчдын итгэлийг олохоосоо илүү хөрөнгө оруулагчдад анхааруулга сануулга өгсөн үйлдэл болов гэсэн мэдээ доорх жагсаалт дахь сайтуудад маш олон бичигджээ.

“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төр эзэмшилдээ авахдаа УИХ-аар гаргасан тогтоол дээрхи “хэлцэл хийх замаар” гэснийг орхигдуулан шийдэв гэсэн санаа явж байснаа “Төр өөрийн мэдлийн аппаратаа ашиглан дээрэмдэв” гэсэн нь нэн ноцтой юм.

 

Төр хувийн хэвшлийн өмчийг булаан авах аргаа ийнхүү бодож оллоо. Тиймээс 1990-ээд онд нэгэнтээ хувьчилсан орон сууцнууд, хувьд өгсөн малыг буцаагаад авах ч боломжтой гэсэн үг. Хэрэв ингэе гэвэл шаардлагатай бүх аппарат Монголын төрийн мэдэлд буй гэсэн анхааруулга нэг сайтад бичээтэй байна.

Монголын Засгийн газар УИХ-ынхаа тогтоолыг үндэслэн энэ шийдвэрийг гаргасан гэж байгаа ч УИХ-ын гишүүд нь Засгийн газраасаа энэхүү 49 хувийн шилжүүлэг хууль ёсны байсан эсэхийг лавлаж байна. Хэрэг бишдээд ирэхээр төр засгийнхан буруугаа бие бие рүүгээ бухаж, хариуцлагаас зугтах хандлагатай болж байна хэмээн бүр хатуу шүүмжлэл ч нэг бус тааралдана.

 

УИХ-аас Засгийн газартаа үүрэг өгсөн тогтоолд 4-5 асуудлыг тодорхой зааж өгсөн байгаа ч бусдыг нь огт тоолгүй зөвхөн “100 хувь төрийн өмчид ав” гэснийг л барьж улайрч байна. Үүний учир шалтгаан юу вэ гэдгийг сонгууль, захирлуудын өндөр цалинтай холбож болох юм.

Нийгэмчлэх шийдвэр гарсны дараа олон улсын зарим сайтаар “Оюутолгой” дахь төрийн эзэмшлийн хувь өөрчлөгдөх үү гэсэн агуулгатай нийтлэлүүд ч нэлээд гарч байсныг эргүүлж сануулсан утга бүхий мэдээ, мэдээлэл олон байх аж.

 

Хэрэв миний бичсэнд эргэлзэж байвал жагсааж буй сайтуудыг үзнэ үү.

https://www.nytimes.com/aponline/2017/02/14/world/asia/ ap-as-mongolia-mining-politics-.html?smid=tw-share

http://www.wbal.com/article/220474/130/mongolia-nation­alizes-mine-prompts-warning-on-investors

http://muscatinejournal.com/business/mongo­lia-nationalizes-mine-prompts-warning-on-investors/ article_44c710f8-fb62-5a7f-9248-44e343d3411f.html

http://www.thestate.com/news/business/article132574224. html

http://www.therepublic.com/2017/02/14/as-mongolia-min­ing-politics/

http://www.thedailytimes.com/business/mongo­lia-nationalizes-mine-prompts-warning-on-investors/ article_058fcf70-e652-59df-afd3-d3e4550e9506.html

http://www.kbjr6.com/story/34497292/mongolia-nationaliz­es-mine-prompts-warning-on-investors

http://www.canada.com/business/mongolia+nationaliz­es+mine+prompts+warning+investors/12909461/story.html

http://www.newspressnow.com/news/business/ap/ mongolia-nationalizes-mine-prompts-warning-on-investors/ article_8f25d849-dc91-5d98-849a-e1e2ffeced47.html

http://www.myplainview.com/news/article/Mongolia-nation­alizes-mine-prompts-warning-on-10930698.php

http://www.startjuno.com/news/read/category/News/article/ the_associated_press-mongolia_nationalizes_mine_prompts_ warning_on_inve-ap

http://www.wmcactionnews5.com/story/34497297/mongo­lia-nationalizes-mine-prompts-warning-on-investors

https://www.ksl.com/?nid=151&sid=43182233&title=mongo­lia-nationalizes-mine-prompts-warning-on-investors

http://www.centredaily.com/news/business/arti­cle132574224.html

http://www.michigansthumb.com/news/article/Mongolia-na­tionalizes-mine-prompts-warning-on-10930698.php

http://www.kctv5.com/story/34497297/mongolia-nationaliz­es-mine-prompts-warning-on-investors

http://www.kake.com/story/34497292/mongolia-nationaliz­es-mine-prompts-warning-on-investors

http://www.kmov.com/story/34497292/mongolia-nationaliz­es-mine-prompts-warning-on-investors

http://www.azfamily.com/story/34497297/mongolia-nation­alizes-mine-prompts-warning-on-investors

http://wbt.com/mongolia-nationalizes-mine-prompts-warn­ing-on-investors/

http://www.wfsb.com/story/34497297/mongolia-nationaliz­es-mine-prompts-warning-on-investors

http://www.wbrc.com/story/34497297/mongolia-nationaliz­es-mine-prompts-warning-on-investors

http://www.crossroadstoday.com/story/34497292/mongo­lia-nationalizes-mine-prompts-warning-on-investors

http://www.wect.com/story/34497292/mongolia-nationaliz­es-mine-prompts-warning-on-investors

http://wowway.net/front_controller.php/news/read/ category/Business/article/the_associated_press-mongolia_na­tionalizes_mine_prompts_warning_on_inve-ap

http://www.kake.com/story/34497292/mong

 

Э.Бат

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөв(202.9.42.2) 2017 оны 04 сарын 11

Төр авах нь зөв, Гадныхны төлөө ажилдаг гахайнууд сандарч байгаагийн хар

0  |  0
Hutsna biz(27.123.214.109) 2017 оны 04 сарын 11

Ene site uud ni bugd tulbur avj yum niiteldeg site uud sht dee.

0  |  0
mnbv(194.96.18.97) 2017 оны 04 сарын 11

mongoliin ard tumen buzaaj avahiig husej baigaa 99 huv

0  |  0
Жирийн ард(202.9.40.58) 2017 оны 04 сарын 11

Монголын жирийн \жирийн гэж онцоллоо шүү\ иргэд Мэдрээ хуяцо Ганболд худалч, хулгайч муу үхээр Орхон нар болоод ХХБ-ныхныг хуцваа Там руугаа тонил гэж олон удаа хэлээд байхад уйлагнаад л яасан салдаггүй нойтон хамуу шиг улаан хар луйварчингууд вэ?

0  |  0
mongol(202.70.33.242) 2017 оны 04 сарын 11

ugaasaa iim l uls turjsun hariutslagagui haralgan shiidveriig uls turchid gargaad baigaa bolohoor mongol orn hugjihgui bn dandaa uragsh alhah gesen negniigee degeedej unagadag ataarhuu gaigui yavaa negniihee hurungiig bulaaj avaad turgen hyalbar argaar bayajihiig boddog iim l teneguud erih medeltei bolchihood bn

0  |  0
e(202.9.41.60) 2017 оны 04 сарын 11

fuke

0  |  0
e(202.9.41.60) 2017 оны 04 сарын 11

fuke

0  |  0
Top