Их аварга Дагвадорж сонгуульд нэр дэвшинэ гэдгээ Монголд биш Японд зарлалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 14

Монголд бөхчүүд зодгоо тайлсны дараа улс төр рүү ордог моод дэлгэрээд байгаа гэхэд болно.  Б.Бат-Эрдэнэ,  Х.Баянмөнх, Б.Гантогтох, Х.Баттулга, кёкүшюзан Д.Батбаяр, Д.Сумъяабазар гээд цааш улам үргэлжлэх бололтой. Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Дагвадорж 2012 оны сонгуульд өрсөлдөнө гэдгээ арлын Японоос албан ёсоор зарлалаа. Түүнийг МАН-аас нэр дэвшиж магадгүй гэсэн бор шувуу хэдийнээс нисээд эхэлсэн.  Тэрээр энэ сарын 12-нд Япон улсын Шизүока мужийн захирагч  Каваказу Хейтатай өргөөнд нь очиж уулзахдаа Монголын парламентын сонгуульд нэр дэвших бодолтой байгаагаа хэлжээ. Их аварга Дагвадоржийг Монголд хамгийн их эрх мэдэл, нөлөөтэй гэж төсөөлсөөр ирсэн Япончууд аваргаар дамжуулан Монголд ажил хэрэг, бизнесийн үйл ажиллагаа нэвтрүүлэхийг хүсч байгаа  тул түүнтэй уулзах гэсэн Япон бизнесменүүдийн хөл тасрахгүй байгаа гэнэ.  Ийнхүү их аварга Асашёорү Дагвадорж ирэх сонгуулийн улс төрийн сурталчилгааны анхны гараагаа арлын Японоос эхлүүллээ. 2012 онд Монголын улс төрд цогтой золбоотой, зодоонч хэрүүлч гишүүн нэгээр нэмэгдэх бололтой.

Д.Сэндэр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top