“MOTEL”-гүй МОНГОЛ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 30

Монголчууд эрт дээр үеэс л толгойг тэргүүн, гарыг мутар, биеийг лагшин гэх зэргээр хүндэтгэн нэрлэдэг дээшээ заяатай, үгсийн арвин баялаг сантай ард түмэн. Хөгжлөөрөө манайхыг хол хаясан гэх зарим орнуудыг энэ талаараа бол ёстой “өөрсдийг нь хол хаясан” гэж бардам хэлнэ. Жишээ нь оросууд хамгийн гол эрхтнээ головной мозг (толгойны тархи), нугасыг спинной мозг (нурууны тархи), костный мозг (ясны тархи) гэхчилэн нэрлэдэг байхад бид тархи, нугас, чөмөг гэх мэтээр тус тусад нэр оноож чадсан ард түмэн билээ. Тийм ч учраас цайг цай, унд, ууш гэхчлэн нэрлэдэг. Ийм жишээг дурдаад байвал дуусахгүй.

Гэтэл орчин үеийнхэн бид нэрэлхүү зандаа хөтлөгддөг юм уу, эсвэл угаасаа тэнгэр заяатай гэдгээ батлах гэдэг ч юм уу, байгаа зүйлийг дээрдүүлж нэрлэх дон тусаад үгсийн сангаа баяжуулах нь битгий хэл, байгаа хэдийг нь мартагдуулах ажил хийх болжээ. Тав, аравхан өрөөтэй гадаадынхаар бол мотел, Монголоор бол бол дэн буудлын газар гэж нэрлэх ёстой үйлчилгээний байгууллагаа ичих ч үгүй Hotel гээд нэрлэчихнэ. Буудлын өрөө ажиллуулдаг ямар ч хүн түүнийгээ Motel гэж нэрлэхгүй нэрэлхүү, эсвэл ихэрхүү зан монголчуудад бий. Хэрвээ тэгээд нэрлэчихвэл доошоо орсон, өөрийн бизнесээ доромжилсон болох мэт ойлгодог.

Нийтийн орон сууцны цонхыг цоолж гаргасан шаттай талх, тамхихан зардаг дэлгүүрээ Mini supermarket гэж өхөөрдөнө. За тэгээд л гадаадынхны сэтгэлгээнд бол тэс өөр утгаар буудаг Center, House гэх мэт нэрс дүүрэн үзэгдэнэ. Бүр байчихаад нэг нөхөр жижигхэн цайны газраа “Хуушуур House” гэж нэрлэсэн байна лээ. Байшин нь өөрөө хуушуур юм уу ч гэж мушгиж ойлгогдохоор. Гадаадын нэг нөхөр Paradise гэсэн хаягтай байшин руу ороод тэр нь зүгээр энгийн үйлчилгээний газар байсанд ихэд гайхсан гэдэг. Учир нь гадаадад янхны газрууд л ихэвчлэн Paradise гэх юм уу Happy land хэмээх нэрийг зүүдэг аж. Гадаад нэр өгөх дуртай бол учрыг нь мэдэж өгмөөр байгаа юм. Мөн Hotel гэсэн хаягтай байшин руу ороод хүлээн авагчийн бүдүүлэг зантай тулгараад нэг ч минут бололгүй гарч ирсэн гэсэн яриа олон л сонссон. Манайхны иймэрхүү зан гадныханд эх орноо сурталчилсан биш доромжилсон мэт харагдаж байгааг хэлэх хэрэгтэй. Тиймээс гадаад нэршил бүхий хаяг, оноосон нэрийг авч ашиглахдаа бас ч гэж учрыг нь олж, хужрыг нь тунгаасан байдлаар хандахгүй бол бусдын элэг доог болдог байдал хавтгайрсаар байна.  

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.41.212) 2017 оны 07 сарын 02

bas bodoh l zuil ...

0  |  0
Ро(66.181.189.129) 2017 оны 07 сарын 01

Дэн буудал гэдэг чин фан диан гэсэн хятад үг ш дээ

0  |  0
buudal(202.179.27.41) 2017 оны 06 сарын 30

diyan buyu den gedeg ni ooroo jinhene hyatad ner shuudee, kinon deer gardag suudiisen ulaan denluutei honogloh gazruudiig hyataduud diyan buudal gej nerledeg, tegeheer hen tegj nerlehiig husehevdee. zochid buudal gehed l bolno shuudee,ter motel ch bas tsaashaa ,bas l gadaad ner

0  |  0
hel dhij(103.26.195.47) 2017 оны 06 сарын 30

UYUN UHAANII BOLOVSROLD MUUGAAR NOLOOLNO

0  |  0
Зочин(202.21.106.120) 2017 оны 06 сарын 30

Яг үнэн шүү. Уншихад хэцүү хаяг ихэнх нь дээ. Зарим газар явахад гадаад яваад ч байгаа юм шиг.

0  |  0
Зочин(202.9.43.150) 2017 оны 06 сарын 30

Яг үнэн бичжээ

0  |  0
Top