7719 алба хаагч “Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэг”-т ажиллаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Арвандолоодугаар жарны "Сүрээр дарагч хэмээх" гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс “Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэг”-т шилжин ажиллаж байна.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд улсын хэмжээнд нийт 7719 алба хаагч ажиллаж байгаагаас явган эргүүлд 2432, авто эргүүлд 940, замын хөдөлгөөний зохицуулалтад 2392 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 30 дэд төвийн 10.551 хяналтын камераар иргэдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top