Цагаан хуудасны цагаан солио цагаандаа гарлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 03

    2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль онцлох олон өнгө будагтайгаар үргэлжилж байна. УИХ-д суудал бүхий гурван нэр дэвшигчид 50+1 хувийн санал авч чадаагүй учраас  түүхэндээ анх удаа сонгуулийг дахих болов. Ингэхдээ хамгийн олон санал авсан буюу  Монгол Ардын намаас нэр дэвшигч М.Энхболд, Ардчилсан намаас нэр дэвшигч  Х.Баттулга нар хоёрдахь шатны санал хураалтад оролцох визээ аваад буй. Хэдий гуравдагч хүчин болох МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарыг тойргийн гадна гаргасан гэлээ  тэд энэ удаад “Цагаан хуудас” гэх нөхөртэй хамт  өрсөлдөхөөр болоод байна.

 “Цагаан хуудас” гэгч нөхөр энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ авч байгаа шинэлэг сонголт ч биш юм. Бид 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 13,688 цагаан хуудас уншуулсан байдаг. Тэгвэл энэ тоо энэ жил тийм ч их хувиар өсөөгүйг тоон дүнгээс харж болно.

“Унасан бөх ууртай хойно” “Цагаан сонгууль” давалгааг С.Ганбаатар тэргүүтэй МАХН-ын удирдлагууд уриалж сонгогчдийн сонголтыг саармагжуулах  явдал хэрээс хэтэрч байна. Тэд “шударга бус явдлыг халж, шинэ хувьслыг эхлүүлнэ” хэмээх нэрийн дор ард түмнийг цагаан хуудсаар  цагаан солио тусгах нь холгүйхэн. Харамсалтай нь үүний цаана МАХН-ын эрх ашиг юунд санаархаж буйг сонгогчид  олж харахгүй байгаа нь эмгэнэл. Дахин санал хураалт нэрийдлээр, ард түмний хөдөлмөрөөс хумсалсан татварын мөнгийг хэдэн удаа ч  хумслах нь  МАХН-д хамаагүй гэдэг нь өнгөрөгч өдрүүдэд улам батлагдаж байна. Тэд нийгмийн сүлжээ хуудсуудад "Цагаан сонгууль” гэх үгийг трэнд болгож сонгогчдийн санаа бодлыг угаах ажиллагаа улам бүр  идэвхжиж эхлэв.  Угтаа цагаан хуудас  тухайн хүний өөрөө хүссэн хариу үйлдэл болохоос хэн нэгний санаачлага, ятгалт огтхон ч  биш. Сонгогч та “Цагаан сонгууль” гэгч уриалгыг дагахаасаа өмнө юуны төлөө, ямар шалтгаанаар ийм сонголт хийх гэж байгаагаа өөрөөсөө асуугаад үзэхэд илүүдэхгүй биз ээ. Энэ бол шударга хувьслын эхлэл биш. Энэ бол бусдыг буруу зүйлд уриалан дуудсан гэмт хэргийн шинж бүхий үйлдэл юм. 

Хуучин цагт жолооны курсийн шалгалтандаа унасан жолооч нарт  цагаан хуудас олгодог байсан сан. Мөн Их, дээд сургуулийн оюутан улсын шалгалтандаа муу дүн авсан тохиолдолд дипломийн оронд нь цагаан хуудас өгч дахин шалгалт өгдөг байв. Энэ мэт цагаан хуудас гэгч нь сайн зүйл биш болох нь  лавтай. 

 

 


 

Хоосон саналын хуудасны сөрөг үр дагавар

 2015 оны Сонгуулийн тухай хуульд энэ талын илүү тодорхой заалтууд тусгагдсан орсон байдаг. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн  97.9-д “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно,” 99.2-д “Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно” гэж тус тус заасан байдаг.

Хэрэв хоёрдахь шатны сонгууль аль нэг нэр дэвшигч 50+1 хувийн санал авч чадаагүйд хүрвэл Сонгуулийн тухай хуулийн 106.1-т “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна. Ингээд санал хураалтад оролцсон сонгогчдын санал дээр нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын саналыг нэмж санал хураалтын нэгдсэн дүнг гаргах юм. Иймд  сонгуулийг дахин явуулна гэх улс төрчдийн явцуу сонирхолд  үл автан хоёрдахь шатны сонгуульдаа  идэвхтэй  оролцохыг сонгогчиддоо уриалж байна. 

 

Б.Алтжин

Top