Орон нутагт бэлчээр, усны ундарга, голын эх дээр ашигт малтмалын лиценз олгосонтой холбоотой маргаан ихээр гарч, иргэд малчдаас холбогдох байгууллагуудад гомдол, санал ирүүлэх болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар нэр бүхий гишүүдийн хамтаар ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдийн хурлын саналыг заавал үндэслэх, тухайн орон нутгаас томилсон хянан шалгагчийн дүгнэлтийг харгалздаг байх зарчмын зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж буйгаа мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, иргэдийн төлөөлөл нь татгалзаад байхад ашигт малтмалын зөвшөөрөл олгодог байдлыг болиулж, өмнө хэрэгждэг байсан зохицуулалтыг эргэн сэргээх санал гаргасан юм.
Тэрээр, аливаа уул уурхайн төслүүд орон нутагтайгаа зөвшилцөж, нийгэм, орон нутагтаа үр ашигтай нөхцөлд л хэрэгждэг байх зарчмыг холбогдох хуулиудад тусган нийцүүлэхээр хуулийн төсөл боловсруулсан гэж тодотгов.
Сэтгэгдэл ( 4 )
Орон нутгийн иргэдэд ямар ч эрх мэдэл байхгүй учир цагдаа ирээд тараа вал яах вэ?
Уул уурхайгаас татгалзаж байгаа сумдад өгдөг улсын төсвийн мөнгөнөөс уул уурхайн улсын төсөвт оруулдаг хэсгийг хасч байх хэрэгтэй. Өөрсдөө энэ зөрүү мөнгөө олж сумын захиргаа, сургууль , эмнэлэг , цагдаагаа цалинжуулна биз дээ. Бага байхад үгэнд ордоггүй, зөрүүд хүүхдийг яс маханд нь хүрч ойлгуулна гэдэг байсан даа. Энэ ч бас зөв л арга байж.
ZANDANSHATAR BITGII TENEGT ...SONGUULI BOLOHOOR L TENEGEEREE TURII BARIH YMDAA...MAHAN TOLGOIT...
Орон нутгийн иргэд буюу оркууд боловсролтой болж сэтгэхүйн өөрчлөлт буюу зөв хандлагатай болсон үед лицензи олгож эхэлнэ.