Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилт 50 ХУВЬТАЙ байна

2024 оны 05 сарын 15

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр бүрэн хэрэгжсэн төслүүдийн талаар ярихдаа “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явц өнөөдөр 50 хувьтай явж байна. Төсөлд гадаад, дотоодын хүчин зүйл их нөлөөлдөг, цар тахлын цаг үе таарлаа. Тээвэр ложистик бүрэн хаагдаж бүтэн хоёр жилийг алдлаа. Аль нэг Засгийн газрын дарга удирдлагаас хамаарсан зүйл гэхээс илүүтэйгээр дэлхий нийтийн цар тахал, эдийн засгийн нөхцөл байдлаас болоод удааширсан. Гэхдээ газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт бүх талаараа, бүх түвшиндээ шийдэгдсэн” гэлээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр 2026 оны дөрөвдүгээр улиралд иж бүрнээрээ ашиглалтад орох бөгөөд үүнийг угтан Монгол Улсын Засгийн газраас газрын тосны хайгуул, судалгааны ажлыг бүх түвшинд нээлттэй болгох чиглэлээр ажиллаж байгаа аж. Учир нь үйлдвэр ашиглалтад ороход түүхий эд, бүтээгдэхүүн хэрэгтэй юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ:

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(178.174.229.45) 2024 оны 05 сарын 17

ENE GULGUR ESTOI MUUHAI HUDALCH NUHUR , NUGUU HURELSUH GEDEG HENTIIN TENEGEE ULGUULUUD ULAM ULAM HUDLAA YARIAD BH NTER

0  |  0
зочин(202.131.229.122) 2024 оны 05 сарын 16

Ямарч үйлдвэрийг түүхий эдийн нөөцөө тооцож байж барьдаг биш үү. Ямарч хүн энийг мэднэ. энэ ярианаас түүхий эдгүй байж хэдэн тэр бум доллорын зээл авч үйлдвэрээ барьсан болж байна уу. Ядаж байгаа нөөцөндөө таарсан хүчин чадалтай барьж болоогүй юм уу. Арай ч дээ.

0  |  0
Зочин (66.181.182.134) 2024 оны 05 сарын 15

Энэ яасан санаа зовмоор худал ярьдаг хулхи вэ. Монголчуудыг хэдэн жил хуурах юм. Яамныхаа удирдлага дор байсан ажлыг булааж авч мухардалд оруулчихаад ингэж худлаа донгодох юм. 4 жилд дөнгөж EPC-1-ийн ажил л хийгдэж байна. Цаана нь EPC-2,3,4 гээд 75 хувийнх ажил эхлээч үгүй байхад ингэж ярьж байгаа үнэхээр ажлаа мэдэхгүй худлаа бурж байгаа эсвэл монголчуудыг юу ч мэдэхгүй тэнэгүүд гэж доромжилж байна

1  |  0
Озк(202.126.88.206) 2024 оны 05 сарын 15

За болиочээ та нар 8 жилийн өмнө дууслаа гээд байсан,3 жилийн өмнө бас л дууслаа гээд байсан,юуч хийж чадахгүй хачин засаг

0  |  0
Их Монгол(103.206.195.214) 2024 оны 05 сарын 15

Амжилт\n

0  |  0
Зочин(103.212.119.216) 2024 оны 05 сарын 15

Энэ ер нь хүүкийн үлгэр юм бишүү 10 жил хойшилох нь

1  |  0
Top