Израил улс Иранд хариу цохилт өгөхдөө тус улсын газрын тос олборлох болон боловсруулах байгууламжуудыг хөндөөгүй учраас Ираны газрын тосны экспорт буурна гэсэн хүлээлтээс үүдэлтэйгээр өсөж байсан газрын тосны үнэ эргээд эрс унаж байна гэж Оросын эрчим хүчний бодлогын шинжээч дүгнэж байна.
Түүний хэлснээр, Израилын довтолгоо нь Ираны газрын тос боловсруулах үйлдвэрүүд, газрын тос болон байгалийн хийн орд газруудыг халхлан хамгаалдаг агаарын довтолгооноос хамгаалах системүүдийн эсрэг чиглэсэн байж болох ажээ. “АНУ-ын засаг захиргаа арван нэгдүгээр сарын 5-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө газрын тосны үнэ болон дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ нэмэгдэхийг хүсэхгүй байгаа бөгөөд Ираны газрын тосны экспортын хэмжээг хэвээр байлгахыг хичээх болно. Цаашдаа Ойрх Дорнодын мөргөлдөөн даамжирвал газрын тосны үнэ өсөхөд хүргэж болзошгүй юм” гэж Оросын шинжээч мэдэгдсэн байна.
Аравдугаар сарын 28-нд биржийн арилжаа эхлэхэд газрын тосны үнэ өмнөх баасан гаргийн хаалтын үнэтэй харьцуулбал 5%-иар буурсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Израил аравдугаар сарын 26-нд Иранд хариу цохилт өгөхдөө тус улсын газрын тосны байгууламжуудад халдаагүйтэй холбоотой ажээ.
Сэтгэгдэл ( 0 )