Brent маркийн газрын тосны үнэ буурав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 04

 

Ирэх арваннэгдүгээр сард нийлүүлэгдэх Brent маркийн газрын тосны фючерс үнэ 2024 оны нэгдүгээр сарын 3-аа хойш анх удаа 75 ам.доллароос доош буужээ.

Лондонгийн ICE биржийн арилжаагаар, Brent маркийн газрын тосны нэг торхны үнэ 2.9 хувиар унаж, 74.92 ам.доллар болжээ. Арваннэгдүгээр сард нийлүүлэгдэх WTI маркийн газрын тосны үнэ мөн 1.96 хувиар буурч, 72.46 ам.доллар болсон байна. \

Дашрамд дурдахад, “Goldman Sachs”, “Morgan Stanley” банкнууд газрын тосны дундаж үнэ 2025 онд 80 ам.доллароос доогуур байна гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ. Харин дэлхийн газрын тосны эрэлтийн оргил үе ихэнх орнуудад 2030-аад оны дунд үе, Хятад улсад 2027 онд тохионо гэж шинжээчид таамаглаж байна. Ихэнх хөгжингүй орнуудад хар алтны хэрэглээний оргил үе 2000-аад оны дунд үед өнгөрсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top