Брент маркийг газрын тосны үнэ буурчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 07

Брент маркийн газрын тосны үнэ Лондонгийн бирж дээр 2021 оны дөрөвдүгээр сарны 26-аас хойш анх удаа нэг баррель нь 64 ам.доллароос буурчээ.

2025 оны зургаадугаар сард нийлүүлэгдэх Брент маркийн газрын тосны фючерс үнэ нэг баррель нь 63.97 ам.доллар болж, 2.41 хувиар буурсан байна. Энэ онд газрын тосны үнэ нэг торх нь 60-65 ам.долларт хэлбэлзэнэ гэж шинжээчид тооцоолж байна. Шалтгаан нь ОПЕК+ нэгдэлд ордоггүй орнуудад газрын тосны олборлолт өссөнөөс гадна 2025-2026 онуудад эрэлт буурна гэсэн таамагтай холбоотой.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын явуулж буй тарифын бодлого дэлхийн эдийн засгийн өсөлт сулрах, улмаар эрчим хүчний эх үүсвэрийн эрэлт буурах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu