Brent маркийн газрын тосны үнэ буурав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 03

Лондонгийн бирж дээр арванхоёрдугаар сард нийлүүлэгдэх Brent маркийн газрын тосны фючерс үнэ нэг баррель нь 90 орчим ам.доллар болж, есдүгээр сарын 8-аас хойш анх удаа буурчээ.

Brent маркийн газрын тосны фючерс үнэ 0.73 хувиар буурч, нэг баррель нь 89.75 ам.доллар болсон бол хагас цагийн дараа гэхэд 0.82 хувиар буурч, 89.74 ам.доллар болсон байна.

WTI маркийн газрын тосны арванхоёрдугаар сарын фючерс үнэ 3.58 хувиар хямдарч, нэг баррель нь 87.85 ам.доллар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top