Brent маркийн газрын тосны үнэ 84 ам.долларыг давлаа

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 29

Brent маркийн газрын тосны нэг баррелийн үнэ сүүлийн нэг сард анх удаа 84 ам.долларыг давжээ.

Лондонгийн ICE биржийн мэдээллээр, Brent маркийн газрын тосны тавдугаар сарын фючерс үнэ нэг баррель нь 84.08 ам.долларт хүрсэн байна. Дөрөвдүгээр сард нийлүүлэгдэх WTI маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 79.52 ам.долларт хүрч, өмнөх сараас 1.26 хувиар өсжээ. Газрын тосны үнийн өсөлт АНУ-ын түүхий эдийн нөөц буурч буурч байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Reuters агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, ОПЕК-ийн орнууд энэ оныг дуустал олборлолтоо нэмж бууруулна гэсэн хүлээлттэй байна. ОПЕК газрын тосны үнийг 80-85 ам.долларт барина гэж тооцоолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top