Монголын төр хэрэгтнүүдэд зургаан удаа өршөөл үзүүлсэн
Манай улс парламентаараа 1992 оноос хойш өдгөөг хүртэл гэмт хэргийн улмаас ял шийтгэл эдэлж буй хэрэгтнүүдэд Өршөөл үзүүлэх хуулийг зургаан удаа баталж байжээ. Хуулийн байгууллагынхны судалгаанд “Өршөөлөөр суллагдсан хүмүүсийн 7-8 хувь нь дахин гэмт хэрэг үйлдсэн. Мянган хүн суллагдаад гарлаа гэхэд есөн зуу нь сайхан амьдралд хүрч, 100 шахам нь дахин гэмт хэрэг үйлдсэн” гэсэн байна.
2015 оны Өршөөлийн хууль хүрээгээ тэлж машин жолоодох эрхээ хасуулсан зөрчилтэй 82 мянган иргэн нийт 100 гаруй мянган хүнд үйлчилжээ. 6600 орчим хоригдол ял эдэлж байснаас Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1700 орчим хоригдол суллагдаж , 600 орчим ялтны эдэлж байгаа ялаас хоёр жил хасагдсан. Төр өршөөлөө харамгүй үзүүлсэн. Харин өршөөлийн хуулийн сургаар олон нийт айдастай болдог. Айдсыг нь баталгаажуулах гэсэн мэт Өршөөлөөр суллагдагсад үе үе өршөөж боломгүй гэмт хэргээ давтан үйлдэх нь хэвийн үзэгдэл мэт болжээ.
Өршөөлөөр суллагдаад таксины жолоочийн аминд хүрэв
2013 оны 10 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт таксины жолооч залуу үйлчлүүлэгчийнхээ гарт амиа алдсан. Цагдаагийн албан хаагчид талийгаачийн цогцсыг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр 22-ын товчооны ойролцоогоос, машиныг нь хоёр хоногийн дараа тус дүүргийн 10 дугаар хорооны Зүүнбаян-Уулын 16 дугаар гудамжнаас олсон.
Хэрэг болсноос хойш цагдаагийнхан шуурхай ажиллаж хоёр хоногийн дараа түүний эзэмшлийн саарал өнгийн “Верна аксент”-ийг олж, үзлэг хийхэд О.Батгэрэл гэгч этгээдийн гарын хээ илэрчээ. О.Батгэрэл нь 2009 онд таксины жолоочийг дээрэмдсэн хэргээр ял эдэлж байгаад Өршөөлийн тухай хуульд хамрагдаж суллагджээ.
Олон хүнийг гэмтээж, дээрэмдэв
Энэ хэрэг 2016 оны аравдугаар сарын 10-ны шөнийн 00:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд гарсан. 10 иргэн рүү А, Б нар бусадтай хамтран дайрч хүйтэн мэс, халуун зэвсэг ашиглан биед нь халдаж 1.2 кг алт, 45 сая төгрөг, 2000 ам.долларыг нь дээрэмдэж зугтсан. Энэ хэргийг “Ландага” хэмээх Ё.Батцэнгэл, Алтанхуяг нар зохион байгуулсан гэж буруутгагдав. Сэжигтэн Алтанхуяг нь 2016 оны 7 дугаар сард Өршөөлийн хуулиар суллагдсан сэжигтэн Батцэнгэл нь хар тамхины хэргээр шүүхийн шатанд шалгагдаж байжээ.
Зэвсэгт дээрэмд Алтанхуяг, М.Амартүвшин, Б.Насандэлгэр, Н.Билэгбаатар, С.Галбадрах нар оролцсон бөгөөд Алтанхуяг нь дээрмийн хэргээр хоёр ч удаа ял шийтгүүлсэн, Б.Насандэлгэр бусдыг хүчирхийлсэн хэрэгт 2002, 2006, 2011 онд шийтгүүлсэн байна.
Багынхаа найзын аминд хүрлээ
2016 оны шинэ жилийн үеэр Сэлэнгэ аймгийн Мандал суманд өршөөлөөр суллагдсан этгээд хамтран амьдрагчаа зодож, шаардлага тавьсан цагдаагийн ажилтныг буудахыг завдаж байв.
Үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 2016 оны 01 дүгээр сард нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд оршин суугч 24 настай Ө-г хоёр удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийг Ховд аймгийн Булган сумын харъяат 26 настай Э үйлдсэнийг цагдаагийнхан илрүүлсэн. Хэрэгтэн өршөөлийн хуулиар суллагдаад байхдаа багынхаа найзтай уулзаж, амь насыг хохироосон нь энэ юм.
Хүчингийн хэрэг үйлдэгч хүн барьцаалав
2017 оны 8 дугаар сард Т.Онон гэгч М хэмээх бүсгүйг 10 хоногийн турш гэртээ барьцаалж, зодож, тамлаж байсныг цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллаж сулласан байна. Т.Онон нь 2010, 2014 онд хүчингийн гэмт хэргээр байцаагдаж, ял эдэлж байгаад 2015 онд Өршөөлөөр суллагдсан ажээ. Энэ мэтээр жишээ дурдвал цөөдн биш.
Эцэст нь:
Гэмт хэрэгтнүүдэд, гэм буруутай нь нотлогдоогүй гадуур байцаагдаж буй этгээдүүдэд төрийн үзүүлэх өршөөлийн тоо багадаагүй. Шүүхээр гэм буруутайг нь нотлоогүй байх хугацаанд дахин онц гэмт хэрэг үйлдсэн тохиолдол цөөнгүй.
Хамгийн сүүлд Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан зөрчил гаргасан болон баривчлах, хоригдох ял эдэлж байсан хэрэгтнүүдийг суллаж, ялыг нь тодорхой хэмжээнд хөнгөлсөн. Албан ёсоор Өршөөлийн хууль биш ч “бага өршөөлийн хууль” болсон нь үнэн. Цөөнгүй хүн суллагдаж эрх чөлөөтэй болсон.
Ийнхүү төр өршөөдөг, шоронгоос суллагдан гарч ирэгсэд бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх үйлдэл тасрахгүй нийгмийг цочроосоор байх уу гэсэн асуулт хариу нэхсээр. Өршөөлөөр суллалаа гээд төр тэднийг зүгээр орхидоггүй. Орон нутагт нь хүргэж өгөх, ажлын байртай болгох, бүр зээлд хамрагдах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг ч эрэлхийдэг. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргихын үлгэрээр гэмт хэрэгт дахин холбогдсон хүмүүс өршөөлөөр суллагдаад амьдрахын төлөө яваа бусдыгаа “өршөөлөөр суллагдагсад” гэж хамаатуулан цоллуулахад хүргэж байна.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Huuliin baiguullag yu hiidiin be Nasandelegr gehed l 3 udaa huchin hiisen ba sh dee. tegeed yagaad rtiim hurdan garaad dahin dahin hiigeed bdiim be>Yalanguya huchingiin gemtnuudiig alaach tednii hereg bhgui ted hezee ch sarahgui . Ter bol tednii medreliinovchin gaj don uchraas ogt zasrahgui . Shuud zas esvel al oor agrgaui .
Цаазын ялыг сэргээгээч
Элбэгдорж гэж бузрын гичий дан гай удаж байх юм. Хэзээ нэгэн өдөр шоронгийн хаалга татхаа мэддэг болохоор ялтангуудыг өмгөөлж хамгаалж тэдэнд талтолж явах санаатай новшоос болж хичнээн олон энгийн иргэд амь насаа алдав
shorond bsan humuus neeh hudlaa atmaan boloh geed hun ene terd tomrood hereg hiigeed bga yum shudee.....ih murun dulguun gedeg shig jinhene atmaan erchuud bi tend end iim tiim bsan gj atmaan zan hezeech gargadaggui yum shig sanagdsan yagaad gebel bugd medej bga uchraas ter shudee