Малын гоцхалдварт шүлхий өвчин зүүн аймгуудад л гардаг тухай ярьдаг байсан цаг өнгөрчээ. Салаа тууртнаар дамждаг, олон улсад Монгол малын мах гаргахыг хориглуулж дөнгөдөг шүлхий өвчин нийслэлийн баруун хаяанд айлсаад төвхнөөд авав. Монголын хүн амын бараг тал хувь нь амьдардаг нийслэлл мал гоц халдвартч өвчний бүслэлтэд орох нь. Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт хонины халдварт цэцэг өвчин гарч түгшээнэ. Одоо баруун дүүргүүдэд шүлхий өвчин гарсаар.
2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд, 8 дугаар сарын 26-нд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Өнөөдрийн байдлаар Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шүлхий өвчний 3 голомтод хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар нийт 438 мянга 327 мал бий. Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооноос бусад хороонд болон Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүргийн зарим хороодод мал аж ахуй эрхлэхийг хориглосон байдаг. Гэвч мал байсаар. Улаанбаатар хоттой ойрхон рашаан сувиллын газруудад ч мал байдаг. Холбогдох байгууллагаас зөвшөөрөлавч иргэдтэйгээ хамтарч ажиллдаг л байх. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явуулсан судалгаагаар нийслэлийн хориглосон уг бүсэд нийт 602 өрхийн 16 мянга 704 мал байгаа ажээ. Хотын Ерөнхий менежер ахалсан Ажлын хэсэг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдтэй уулзсан байна. Өнөөдрийн байдлаар 257 өрх нүүхээ мэдэгдэж, 2683 толгой малыг зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэжээ.
1973 онд Монгол Улсад устаад байсан шүлхий өвчин 2000 онд зүүн аймгуудад гарч, 2001 онд нийслэл хотод гарсан байдаг. Өдгөө ч хүн амын бараг талнь суурьшсан нийслэлд малын гоц халдварт өвчин заналхийх болжээ.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Мал эмнэлэгийн ажлыг улс төрөөр хийж байгаа мэргэжилтнүүд ДМАЭМБ-ын зөвлөмж чиглэлийг мөрдөхгүй, тухайн үеийн шаардлагаар хийж байна. Удирдлагад дадлага туршлагатай мэдлэгтэй, хүн алга. Малын шилжилт хөдөлгөөнийг хорьж чадахгүй, авсан вакцин омог таарахгүй байна. үүнийг сайн шалгах хэрэгтэй Мал эмнэлгээ мал эмнэлэг шиг ажилуулахад хуулиа яаралтай баталж мэргэжлийн хүмүүсээр хангах хэрэгтэй
Чин үнэнээсээ хэлэхэд ядаж байхад зүүн эргэлт гэх мэт тэнэг зүйл хийж өөрсдийнхөө нэр төрийг улам унагасан ажил битгий хийгээд байгаач гэж УБ удирдлагуудад хэлмээр байх юм.