Өнгөрсөн 7 хоногт Versace брендийн загварын шоу Милан хотод болсон. Италийн алдарт агентлагийн үүсгэн байгуулагч нэрт загвар зохион бүтээгч Жанни Версачегийн нас барсны 20 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх тус шоу онцлох зүйл олонтой байлаа. Нүсэр шоуны төгсгөлд талийгаачийн дүү Донателла Версаче ахынх нь ид үед загварын ертөнцийг байлдан дагуулж байсан Наоми Кэмпбэл, Синди Крауфорд, Клаудиа Шиффер, Карла Бруни, Хелена Кристенсэн нартай хамт тайзнаа алхсан юм. 47-51 настай супер моделиуд дахин тайзнаа гарсан нь онцгой нэгэн мөч байсан бол ээж охин хоёр дэлхийн хамгийн нэр хүндтэй шоунд оролцож, нэгэн тайзнаа алхсан нь анхны тохиолдол болж загварын түүхийг нэгээр нэмжээ.
Саяханаас загварын салбарт хөл тавиад буй Синди Крауфордын охин 16 настай Кайя Гербер Versace шоунд анх удаа оролцож буй юм.




А.Уян
Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )