МУИС-ийн 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элссэн суралцагчдадаа зориулан зохион байгуулж буй “Нээлттэй өдөрлөг–2026” эхэллээ.
Тус өдөрлөг шинээр элсэн суралцаж буй оюутнуудад сургалт, оюутны хөгжлийн үйл ажиллагаа, суралцагчийн соёл, сургалтын орчин болон оюутныг дэмжих үйлчилгээг танилцуулах, зөвлөмж, зөвлөгөө өгөх, олон нийтэд мэдээлэл хүргэж танилцуулах, МУИС-ийн клубүүдийн үйл ажиллагааг олон нийт, оюутан залууст сурталчлах, клубийн шинэ элсэлт тэдний үйл ажиллагааг сурталчлан танилцуулах, өргөжүүлэх зорилготой.
Нээлттэй өдөрлөг 2026 оны есдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд МУИС-ийн хичээлийн төв байр болон Номын сангийн талбайд болж байна.

Сэтгэгдэл ( 0 )