Баян-Өлгий аймгийн багш нар сурагчдад англи хэл заах арга зүйд суралцаж байна

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 25

 

 

Британийн Засгийн газрын дэмжлэгээр Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн бүх сумдын нийт 160 гаруй англи хэлний багш нар танхимын сургалтдаа хамрагдаж байна. Багш нар нийт 100 гаруй цагийн сургалтад хамрагдаж, англи хэлний дүрэм, унших, сонсох ур чадвараа дээшлүүлэхээс гадна 3-5-р ангийн сурагчдад англи хэл заах арга зүйд суралцаж байна.

Сургалтыг Монгол Улсын Боловсролын Их Сургууль-ийн туршлагатай, өндөр ур чадвартай багш нар бэлтгэн явуулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.187.44) 2025 оны 03 сарын 25

Монгол хэл мэдэхгүй казак хүн их олон болжээ, эхлээд монгол хэлийг нь сургах нь зөв биш үү.

0  |  0
Close menu