МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн Номын сангийн захирал, доктор Г.Цэрэн нар өчигдөр /2020.03.06/ Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МУИС-ийн ректор, Жамбын Батмөнх агсны гэргий А.Дариймаад хүндэтгэл үзүүлэн, МУИС-аас ахмад багш, ажилтнуудад олгож буй буцалтгүй тусламжийг биечлэн өгчээ. Коронавирусийн дэгдэлттэй холбоотой хөл хорио тогтоосон энэ цаг үед А.Дариймаа гуайн үр хүүхдүүдээс албан ёсоор зөвшөөрөл авч гэрт нь очсон байна.
А.Дариймаа МУИС-ийн Номын санд 36 жилийн турш тасралтгүй номзүйч, номын сангийн эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан МУИС-ийн ахмад номын санч билээ. Тэрбээр МУИС-ийн номын сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.
МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар “МУИС-аас 80, 85, 90-ээс дээш насны ахмад багш, ажилтнууддаа буцалтгүй тусламж олгодог болсон. Танд энэ буцалтгүй тусламж болох 756.000 төгрөгийг сүү, цагаан идээний дээжтэй өргөн барьж байна. Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гээд А.Дариймаа гуайн их сургуульд ажиллаж байсан үеийг дурсан хөөрөлджээ.
А.Дариймаа “Их сургуулийнхаа хамт олонд баярлаж байна. Сургуулийнхаа хажуугаар гарахдаа ороод гарахсан гэж боддог юм. Хөл тааруу учраас тэр бүр чадахгүй. Залуу байхад өвгөн /Ж.Батмөнх агсныг ярьж байна/-дөө өдрийн хоолыг нь цүнхэнд нь хийж өгөөд явуулна. Цайны цаг болохоор өвгөнийхөө өрөө рүү гүйчихнэ. Өрөө нь 1-р байрны баруун жигүүрт байсан. Арын жижиг өрөөнд нь хоёулаа өдрийнхөө цайг уудаг байлаа. Сургуультай маань холбоотой олон сайхан дурсамж бий. Хүүхдүүд та бүхэнд ажлын амжилт хүсэж эрүүл энхийг ерөөе” гэв.
Мөн МУИС-ийн нийт хамт олонд баярлаж талархаж буйгаа илэрхийлснийг уламжилж байна.
Ж.Батмөнх агсан 1967-1972 онуудад МУИС-ийн проректор, ректор, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдож 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байсан юм. 1997 онд тэрээр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, түүний гавьяаг нь мөнхжүүлэхээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн өмнөх талбайг түүний нэрэмжит болгон, гэрэлт хөшөөг нь босгосон түүхтэй.
Сэтгэгдэл ( 12 )
Батмөнх агсан бол энгийн төлөв түвшин сайн удирдагч хүн байсан гэдгийг түүх гэрчилнээ Дариймаа эгч сайхан урт наслаж бна буянтай буурал ээжтэй минь нэг нутаг усны хүн дээ дорнод аймгийн баян уул сумын хархираа хэмээх газар төрсөн гэж надад хэлж байсан энэ хөгшинтэй уулзаж ээжийнхээ тухай мэддэг зүйлийг нь яриулах юмсан гэж боддог юмаа миний ээж мудгуу юндэнгийн охин лэгжиймаа гэдэг юмаа
ene hun mongolornig iim bolgochihood und ni hudlaa saimshiraad bgaa um be odoo bolioch ene awgaig yasan gej dandaa gargaad bdag um be
Ашгүйдээ, бие нь сайн байгаа юм байна. Төр засгаас сайн анхаарах хэрэгтэй дээ.
Батмөнх гуай арчаагүй царайлж ардчилалынханд бууж өгөөгүй бол монгол улс өдийд шал өөр байх байсан юм . Нөхөртөө шийдвэр гаргахад нь тусгаагүй хүн дээ . Их аймхай авгай .
Uls ornii joloog sul tavij onoogiin hulgaichuudad bolomj olgoson muu hunii ehner
маскгүй настай хүн дээр очиж золгож болж байгаамуу төмөрбаатар ректор оо , арай ухамсаргүй юм биш үү , ийш тийшээ очиж золгож болохгүй гээд байхад
Сайхан буянтай, мундаг хүний хань байсан хүн өөрөө ч сайхан байх юмаа.
Сургуулийн удирдлага хамт олонд баярлалаа.
Tseren garaad ogchee, SeZIs d bsan
Энэ хүн яаж ч бодсон шудрага үнэний туйл юм.
Сайхан мэдээ бнаа. Та минь эрүүл энх байж урт наслаарй
Ovoo doo. Iim saihan buuraluudaa bid bayarluulj bvl buyan bolj bga um. Saihan bainaa buural maan. Tand eruul enkh saihn buhniig huseye