Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас Монгол Улс коронавирусын халдварт өвчний өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ны даваа гараг хүртэл зогсоох шийдвэр гаргасан.
Эл шийдвэртэй холбогдуулан МУИС-ийн захирлуудын шуурхай, Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг 2020.01.27-нд хийж, хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой дараах шийдвэрүүдийг гаргажээ.
- Хичээл сонголт, баталгаажуулалт 2020 оны хоёрдугаар 9-ний 17:30 цаг хүртэл зохион байгуулагдана.
- Сургалтыг СиСи мэдээллийн системээр 2020.02.03-2020.03.02-ны хооронд зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулна.
- Суралцагч хичээлийн лекц, семинарын материалыг СиСи мэдээллийн системээр дамжуулан авна.
- Суралцагчийн ирц, идэвхийн үнэлгээг СиСи мэдээллийн системд хандсан хандалт болон багшийн өгсөн даалгаврын гүйцэтгэлээр тооцно.
- Дүнгийн гомдол, маргааныг 2020.03.02-2020.04.01 хүртэл хугацаанд зохион байгуулж шийдвэрлэнэ.
- Шаардлагатай тохиолдолд дүнгийн тодорхойлолтыг цахимаар хүлээн авч цахимаар олгоно. (elseltburtgel@num.edu.mn майл хаягаар өөрийн бүрэлдэхүүн сургууль, оюутны ID дугаар, овог, нэр зэрэг мэдээллээ илгээнэ)
- Боловсролын зээлийн сангийн “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”, “БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ”-аар суралцаж байгаа, суралцах хүсэлтэй оюутнууд холбогдох мэргэжилтний утсанд холбогдож материалаа цахим хэлбэрээр өгнө.
- Дотуур байранд оршин сууж байгаа оюутнуудыг 2020.01.29-2020.03.01-нийг хүртэл дотуур байрнаас түр хугацаагаар чөлөөлнө.
Эх сурвалж: Монгол Улсын Их Сургууль
Сэтгэгдэл ( 0 )