Монголын их сургуулиуд дэлхийд өрсөлдөх үүд нээгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

Өнгөрөгч оны наймдугаар сараас эхлэн Монгол Улсын их сургуулиас /МУИС/ санаачлан дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбийг ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр гаргахын зэрэгцээ бүс нутгаар нь эрэмбэлдэг дэлхийн шилдэг байгууллага болох QS (Quacquarelli Symonds) байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлж зөвхөн МУИС бус Монголын их, дээд сургуулиудын эрэмбийг тогтоолгох уулзалт, хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулсан билээ. энэхүү ажлын үр дүн гарч дэлхий даяар тараагддаг “QS-шилдэг их сургуулиудын гарын авлага 2019” болон "QS-Wownews"сонинд бсшуся, муис, шутис, мубис, суис-ийн талаарх мэдээлэл, сурталчилгаа хэвлэгдэн гарлаа. 

Энэхүү хэвлэмэл бүтээгдэхүүнүүд нь дэлхий даяарх дээд боловсролын мэргэжилтнүүдэд тараагдаж их сургуулиудын амжилт, туршлага, хөгжил дэвшлийг танилцуулдаг байна. Түүнчлэн QS байгууллагаас эрхлэн гаргадаг QS-Showcase сэтгүүлийн 2019 оны шинэ дугаар дөрөвдүгээр сард хэвлэгдэх бөгөөд тус сэтгүүлд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатарын ярилцлага нийтлэгдэх аж. Энэхүү сэтгүүл нь шилдэг их сургуулийн академик амжилт, судалгааны чиглэл, инноваци, гадаад харилцааны талаарх мэдээллийг онцолдог байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.24.79) 2019 оны 03 сарын 17

ERIIN IKH deed surguuliudiin udirdlaga , bagsh nariin diplom , meregjliig ni hkir zaaj surgaj chadaj baigaag ni , MEN OUTNUUDAA HKUN GEJ TOOJ YRIDAGGYI IIM l BAGSH NAR BNA ZAKHIRLUUDIIG NI SAID TA SHALGUUL

0  |  0
Top