ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
57 минутын өмнө

Өнөөдөр 2026.09.15. Энэ оны 258 дахь өдөр бөгөөд он дуусахад 107 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 27 минутад мандаж, 19 цаг 07 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 25 хэм дулаан, шөнөдөө 6 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын ардчиллын өдөр. Улс орнуудаас Энэтхэгт Инженерүүдийн өдөр бол Азербайжанд Үндэсний мэдлэгийн өдөр, Гватемала, Гондурас, Коста-Рика, Никарагуа, Сальвадорд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Испанийн жүжигчин Кармен Маура, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Томми Ли Жонс, гурван удаагийн Оскарын эзэн, найруулагч Оливер Стоун, Их Британийн жүжигчин Софи Даль, Том Харди, Сассексийн гүн, Их Британийн хатан хааны ач хүү Харри зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1776 оны энэ өдөр Английн цэргүүд Нью Йоркийг эзлэв.

1916 оны энэ өдөр дэлхийд анх удаа дайнд танк ашиглав. Англичууд германчуудыг эсрэг Мк.1 загварын 49 танк оруулав.

1917 онд Forbes сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарчээ.

1928 оны энэ өдөр Английн микро биологич Александр Флеминг пенициллинийг анх гарган авав.

1935 онд Нюрнбергийн хуулиар Германы еврейчүүдийг иргэншлээс хасаж, Германы төрийн сүлдээр хас тэмдгийг залжээ.

1946 оны энэ өдөр Болгар улс Бүгд найрамдах ардчилсан улс болжээ.

1949 оны энэ өдөр Конрад Аденауэр ХБНГУ-ын анхны канцлер болов.

1959 оны энэ өдөр Никита Хрущёвын АНУ-д хийх 13 өдрийн айлчлал эхэлжээ.

1971 оны энэ өдөр Greenрeace байгууллага үүсгэн байгуулагдав.

1997 оны энэ өдөр Google.com домен бүртгэгдсэн байна.

2000 оны энэ өдөр ХХ зууны сүүлийн зуны олимпын наадам Сидней хотноо ёслол төгөлдөр эхэлжээ.

2007 оны энэ өдөр Перуд нууцлаг солир унажээ.

2008 оны энэ өдөр “Lehman Brothers” банк дампуурлаа зарласан билээ. Энэ нь 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын эхлэл болов.

2024 оны энэ өдөр Флоридад Доналд Трампын амь насанд халдахыг завдав.

Өнөөдөр үс засуулбал бие эрхтний хүч сайжирна   

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top