Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна

Я.Болор | Zindaa.mn
58 минутын өмнө

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал есдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна. Үүнд, Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговь, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумдын зарим хэсгээр муу.

Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төвийн ихэнх, Увс, Завхан, Баянхонгор, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top