Эх дэлхийн хүмүүс нэг л хэлтэй. Тэр хэл нь "Хайр" юм. Хайранд цаг хугацаа чухал бус. Харин чин сэтгэл эрхэм. Тэр л сэтгэлийг бөмбөрцгийн бүх хүн ойлгоно. Учир нь тэд бүгдийн зүрхэнд "Хайр" цохилж байдаг билээ.
Тиймээ, Роудену Го, Лизл Мэй гэх залуу хосуудын түүх энэ дэлхийн сая, сая хүмүүсийн сэтгэл зүрхийг уярааж чадсан юм. Тэдний тухай бичлэг интернэтэд байршихад өдөртөө 12 сая хүн үзсэн байдаг. Дөнгөж 29 настай Роундену Го гэгч энэ залуу урлаг соёлын од биш, улстөрч, нийгмийн нэрт зүтгэлтэн ч биш. Гэхдээ тэрээр амьдралд дэндүү хайртай, сайн сайхан амьдралын төлөө зүтгэж байсан эгэл жирийн сайхан залуу. Лизл Мэй гэх үзэсгэлэнтэй бүсгүйтэй учирч хөөрхөн охинтой болсон байна. Нэгэнт гэр бүлтэй болсон болохоор өөрийн гэсэн орон байртай болох гэж өдөр шөнийг үл огоорон ажилладаг байж.
Роудену Го зорьсондоо ч хүрэн гэр оронтой болж, хайртай бүсгүйтэйгээ гэр бүлээ батлуулж, хурим хийхээр төлөвлөж байв. Гэвч гэнэт бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Манилагийн эмнэлгийнхэн ар гэрийнхэнд нь маш хүнд хариу сонсгожээ. Роундену Го-гийн элэгний хорт хавдар эцсийн шатандаа орсон төдийгүй түүнд амьд явах хугацаа тун бага үлдсэн байв.
Лизл Мэй охиныхоо эцэг, хайртай залуугийнхаа сүүлийн хүслийг биелүүлэхийн тулд эмнэлэгт хуримын ёслол хийж албан ёсоор гэр бүлээ батлуулахыг эцэг эхээсээ хүсчээ. Эцэг эх, найз нөхөд нь тэдний хүслийг биелүүлэхээр богино хугацаанд хуримын ёслолыг зохион байгуулсан байна. Эмнэлгийн коридорт хуримын ёслолын талбай засч дурлалт залууг ортой нь түрж авчирчээ. Сүйт бүсгүй гоёмсог хуримын цагаан даашинз өмсч охиноо хөтлөн орж ирсэн байна.
Ингээд гэрлэх ёслолын ажиллагаа эхэлж тэдний хуримд ирсэн найз нөхөд, ах дүүс, эмнэлгийнхэн бүгд уйлж байв. Ёслол дууссаны дараа залуу хост баяр хүргэж дурсгалын зураг татуулсан байна. Ийм хуримын дараа залуу хосын хамтын амьдрал 10-хан цаг л үргэлжилсэн байна...
Өр өвтгөм энэ үйл явдал хоёр жилийн өмнө буюу 2015 онд болсон ч өдгөө хэр нь олон сая хүн энэхүү бичлэгийг хувилж түгээсээр байгаа юм. Учир нь Роудену Го, Лизл Мэй нарын амьдрал УХААРАЛ байсан юм.
С.Баяр
Эх сурвалж:Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )