Санал асуулгад хамрагдсан иргэдийн 60 хувь нь У.Хүрэлсүхийг МАН-ын дарга болох ёстой гэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 19

 Монгол Ардын Намын 28 дугаар их хурал маргааш эхэлнэ. Энэ удаагийн хурлаар намынхаа  мөрийн хөтөлбөрийг өөрчлөн шинэчилж, дүрэмдээ шинэчлэл хийнэ. Бас Удирдах зөвлөлийн бүрдэлдэхүүнээ солино. Эхний байдлаар Удирдах зөвлөлийг 29 хүний бүрэлдэхүүнтэй байхаар төсөөлсөн ч эцсийн шийдвэрийг Их хурлын төлөөлөгчид гаргана.  Хамгийн их анхаарал татсан асуудал нь МАН-ын дарга хэн болох вэ гэдэг. Одоогоор У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Н.Дэмбэрэл сүүлийн мэдээллээр Г.Майцэцэг гэх эмэгтэй нэмэгдэж байгаа бололтой. Гол өрсөлдөөн У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа  нарын хооронд өрнөнө. Н.Дэмбэрэл, Г.Майцэцэг нар санал хуваах зорилготой билиг тэмдгийн чанартай өрсөлдөх байх.

МЭК судалгааны төвөөс МАН-ын дарга хэн болох вэ гэсэн санал асуулгыг гурван хувилбараар иргэдийн дунд явуулжээ.

Эхний удаад У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Т.Аюурсайхан, Н.Дэмбэрэл гэсэн хувилбараар санал асуухад  судалгаанд оролцсон иргэдийн 50  хувь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-ын дарга болох нь зөв гэжээ. Удаахь хувилбарыг У.Хүрэлсэүх, Д.Хаянхярваа, Т.Аюурсайхан гэсэн байдлаар асуухад У.Хүрэлсүх 50 хувь, Т.Аюурсайхан 28 хувь, Д.Хаянхярваа 22 хувийн санал авсан аж. Эцсийн буюу одоогийн байдлаар У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Н.Дэмбэрэл гэсэн хувилбараар санал  асуухад Ерөнхий сайд У.Хүрэлсүх 60 хувь, Н.Дэмбэрэл 11 хувь, Д.Хаянхярваа үлдсэн саналын хувийг авчээ.Эндээс иргэдийн хүсэлт Ерөнхий сайдыг МАН-ын дарга болгох гэж харагдана. Эцсийн шийдвэрийг МАН-ын 28 дугаар их хурлын 1309 төлөөлөгч гаргана.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон шалтгааныг түүнийг МАН-ын дарга байгаагүй холбон тайлбарладаг. Энэ удаа Ерөнхий сайд нь МАН-ын дарга болох хувилбар яригдаж, хүчээ авч байна. Түүнээс өмнө намын дарга нь Ерөнхий сайд нь болдог бичигдээгүй хуультай байлаа. Энэ бүхэн гольдрилдоо орох цаг айсуй.  Гэхдээ шийдвэрийг иргэд биш МАН-ын 28 дугаар их хурлын 1309 төлөөлөгч гаргана. Тэд ч бас иргэдийн төлөөлөл шүү дээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(82.240.207.112) 2017 оны 11 сарын 20

Ойворгон сагсуу Хүрэлсүх намын дарга болвол МАН тарах байлгүй. Энэ засгийн тэргүүн Хүрэлсүх шинэ МАНАН буюу Баттулгын засгийн газар болох нь ил болсон. Ард түмэн Хүрэлсүхийг дэмжихээ болисон байхад хар пиарын мастер HERO Баатар нь л од болгон харуулахыг чармайж ард түмнийг хуурч байгаа биз.

0  |  0
mend(203.91.115.37) 2017 оны 11 сарын 20

hurelsuh demii

0  |  0
Mman(172.56.13.90) 2017 оны 11 сарын 20

Hurtsiig tomilj turuu nulimsan hulgaichiig yaj boloh be

0  |  0
Зочин(27.123.212.131) 2017 оны 11 сарын 19

Би л лав Хүрэлсүхийг биш Хаянхярвааг дэмжинэ дээ.Нөхдийнхөө араас хутга шаадаг Түгжилд-д монголчууд тэр дундаа манай ерөнхийлөгч Баттулга бүр ч дургүй шүү яагаав нөгөө Тулга Элбэг 2-ын Херогийн хийсэн шторк байгаа даа яажийнаа элбэгдоржоо гээд л.

0  |  0
zochin(150.129.142.38) 2017 оны 11 сарын 19

ESTOI HKUREISUKH bolokhgyi, chadakhgyi ni odoo ER, saidaa ch chadakhgyi been talstal, kheruul ard tumen mednee 32, 33 medehkgyi shuu...

0  |  0
Зочин(59.153.112.177) 2017 оны 11 сарын 19

Угаасаа устах гэж байгаа намд хэн байсан ч яахав дээ нохой муур ч болношдээ

0  |  0
зочин(202.9.42.252) 2017 оны 11 сарын 19

энэ. топор ажиллагаа херогийн сурталчилгаа. 1,7 тэрбумын хадгаламжтай баян ерөнхий сайд шүү.

0  |  0
Top